Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Боярышник”-т хордож нас барсан хүний тоо 78-д хүрлээ


ОХУ-ын Эрхүү хотод өндөр концентратын “Боярышник” уусмалд хордож нас барсан хүний тоо 78-д хүрлээ гэж бүс нутгийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

Ариун цэврийн зориулалттай “Боярышник” шингэнийг уусан хүмүүс хордсон нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуураас эхэлж нийт 126 хүн эмнэлэгт хандсанаас оны эцэс гэхэд 76 нь нас барсан юм. Тэгэхэд эмнэлэгт найман хүн хэвтэн эмчлүүлж байсан юм.

“Шинэ жилийн баярын үеэр эмнэлэгт байсан хүмүүсээс хоёр нь нас барлаа. Одоо эмнэлэгт гурван хүн хэвтэн эмчлүүлж байна” гэж хэвлэлийн алба мэдээлжээ. Харин шинэ жилийн баярын үеэр метилийн спиртэд хордсон шинэ тохиолдол гараагүй гэж Эрүүл мэндийн яам тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан