Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Антарктидаас асар том мөсөн уул салж хөвнө

Тун удахгүй Антарктид тивийн мөснөөс түүхэнд хамгийн том талбайтай мөсөн уул салж нүүнэ гэж эрдэмтэд үзэж байна. Судлаачдынхаар бол ойрын хэдэн долоо хоногийн дотор Өмнөд туйлын Ларсены их мөснөөс ойролцоогоор таван мянган хавтгай дөрвөлжин км талбайтай мөсөн уул салж хөвөх юм байна гэж “Би-би-си” мэдээллээ.

Одоо энэ салж хөвөх гэж байгаа мөсөн уул нь талбайгаараа америкийн Делавар муж юм уу, карибын тэнгисийн Тринадад Тобаго улсын нутагтай тэнцэх юм. Энэ үйл явц тун ойрын үед тохионо гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.  
НАСА агентлагийн  сансраас авсан гэрэл зургаас үзэхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ларсений мөснөөс бас 100 метрийн өргөнтэй, усанд 500 метр орсон мөс салж нүүсэн нь харагдаж байсан юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан