“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
Сочид сүйрсэн Ту-154 онгоцны осол халдлага биш байсан гэв
Өнгөрсөн оны сүүлчээр оросын Сочи хотын орчим сүйрсэн ОХУ-ын Батлан хамгаалах яамны Ту-154 нисэх онгоцны хар хайрцагны бичлэгийг тайлж уншсан мэргэжилтнүүд онгоцны ослын шалтгаан нь ямар ч халдлага биш гэж тогтоожээ. Энэ дүнгээ мэргэжилтнүүд энэ 8-ны ням гарагт танилцуулсан байна.
Хар хайрцагны бичлэгээр бол онгоцны осол нь техникийн гэмтэл, эвдрэлээс болсон гэж гарсан байна. Ту-154 онгоц техникийн шалтгаанаас гадна нислэгийн үед багийн гишүүд алдаа гаргасан гэсэн хувилбар ч байна. Эрэл хайгуулын ажиллагааны үед онгоцны гурван ч хар хайрцгийг уснаас гаргаж авсан ч мэргэжилтнүүд нэгийг нь л тайлж уншжээ.
Батлагдаагүй мэдээллээр бол онгоцны багийнхан эргээс зургаан км явж байхдаа нислэгийн зурвас руу эргэж буух гэж оролдоод, харамсалтай нь хэдхэн секундын дараа тогтворжуулагч нь хугарч дугуй, хөдөлгүүрт нь орж турбиныг нь гэмтээснээр унасан байна.
Өнөө хүртэл оросын зарим хэвлэл, Хар далай дээгүүр нисч таарсан европын Sentinel -1B хиймэл дагуулын мэдээг үндэслэлээ хэмээн Сири лүү нисч явсан оросын онгоц халдлагын улмаас сүйрсэн гэж мэдээлж байсан юм.

0 Сэтгэгдэл