Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөр цаснаар хөлбөмбөг тоглов


2016 оны төгсгөлөөр Манжуурт Хятад, Орос, Монгол улсын багачуудын цасны хөлбөмбөгийн тэмцээн боллоо. Гурван улсын зургаан багийн зуу орчим өсвөрийн тамирчид тэмцээнд оролцсон эл тэмцээн хэдий хүйтэн ч гэсэн халуун дулаан уур амьсгалтай болж өндөрллөө.

Оросоос Чита, Улаан чулуу баг, Монголоос Дорнод аймгийн баг, Хятадаас Хайлаар, Манжуурын болоод Хайлаар шинэ барга зүүн хошууны багууд өрсөлдөв.

Шувтаргын тоглолтод ОХУ-ын Улаан чулуу баг Хятадын Хайлаарын багийг 2:1 харьцаагаар буулган авч аварга боллоо. 11-12 насны тамирчид өрсөлдсөн уг тэмцээн нь хүүхдүүдэд цасны хөлбөмбөг спортын сайхныг мэдрүүлээд зогсохгүй гурван орны хүүхдүүдийн найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оршсон юм.  
Энэхүү тэмцээнийг ӨМӨЗО-ны биеийн тамир спортын газрын хүүхэд багачуудын хэлтсээс санаачлан зохион байгуулж, Манжуур хотын биеийн тамир, соёл, спортын товчоо хамтран оролцсон билээ.  



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан