Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Эдийн засаг сэргэнэ. Гэвч...
Хамгийн гол нь Монгол Улсын эдийн засаг газар зүйн байрлал, эрс тэс уур амьсгалаас шалтгаалж улирлын чанартай гэдэг. Хаврын улиралд үйлдвэрлэл, эдийн засгийн бүтээмж эхлэж урин дулаан цагт оргилдоо хүрч өвөл амралтын байдалд шилждэг хэмээдэг. Тэгвэл МУИС-ын Эдийн засгийн сургуулийн профессор Б.Эрдэнэбат “Монголын эдийн засаг нэгдүгээр улиралд 40 гаруй хувиар агшдаг. Харин хоёрдугаар улиралд тэр агшилтаа нөхөх хэмжээнд өсдөг. Ингээд сүүлчийн хоёр улиралд харьцангуй тогтвортой байдаг онцлогтой” гэсэн судалгаа хийсэн байдаг.
Харин Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн гурван жил дараалан унасан. Жишээ нь өнгөрсөн оны эхний гурван улиралд 1.6 хувиар буурсан судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан билээ. Эдийн засгийн уналт ёроолдоо хүрээгүй гэж олон эдийн засагч, судлаачид хэлж буй.
Гэвч энэ онд манай эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт, эерэг мэдээллүүд гарч эхлээд байна. Тухайлбал, Монголбанкинд тушаасан алт 17.6 тоннд хүрч гадаад валютын нөөц 265 сая ам.доллараар өсөв. Мөн ОУВС болон хандивлагч улс орнуудаас их хэмжээний ам.доллар орж ирэх нөхцөл боломж бүрдсэн гэж байгаа. Үүнээс гадна дэлхийн зах зээлд зэс, газрын тос, нүүрс зэрэг экспортын гол ашигт малтмалын үнэ өснө гэсэн төсөөлөл гарч эхлэв. Бас уул уурхайн томоохон төсөлүүд ирэх хавраас хөдөлгөөнд орно гэдэг. Хамгийн их санаа зовоож буй асуудал бол энэ оны эхний улиралд буюу гуравдугаар сард төлөх Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өр. Энэ мөнгийг төлөх боломж манай улсад бий. Хугацааг нь хойшлуулалгүй төлвөл дэлхий нийт Монголыг эергээр харж хөрөнгө оруулалт сэргэж, орж ирэх ам.долларын урсгал нэмэгдэнэ гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлсээр. Хямрлаас гарах эхний алхам нь гадаад валют олох явдал байсан. Ингээд Засгийн газар ОУВС-гаас “Стэнд бай” хөтөлбөр хүссэн билээ. Уг яриа хэлэлцээр амжилттай үргэлжилж байгаа. Энэ сарын 20-нд тус сангийн төлөөлөгчид Монголд ирнэ гэж эрх баригчид мэдээлж буй. Мөн бусад олон улсын байгууллага, хандивлагч улс орнуудаас бага хүүтэй зээл тусламж хүсч тохиролцоонд хүрээд байгаагаа ч хэлсэн. Эдгээр мэдээлэл нь Монгол Улс эдийн засгийн уналтын үед цэг тавих итгэл, хүлээлт төрүүлэх болсон билээ. Тэгэхээр цаашид төсөвийн алдагдал, өрийн түвшингээ бууруулах, навс унаад буй зээлжих зэрэглэлээ өсгөх алхамаа одооноос шат дараатай хийж эхлэх л үлдэж байх шиг.
Гэхдээ эдийн засгийн хямрал удаан хугацаанд үргэлжилж байгаа тул иргэдийн аж амьдрал, халаасанд ирэх дарамт улам нэмэгдэж буй. Иймд Засгийн газраас ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, бизнесийн орчинг сайжруулах, ажлын байр олноор бий болгох боломж бүрдүүлж дэмжих ёстой болж таарах нь.
Хэдийгээр эдийн засаг сэргэх гэрэл гэгээ тусч байгаа ч цаашид анхаарах ёстой хэд хэдэн зүйл бий гэдгийг олон хүн хэлдэг, бас ойлгодог. Тухайлбал, засаглалын алдаа эдийн засгийн хямрал руу хөтлөх нэг бурантаг болсон гэдгийг мартах учиргүй. Ашигт малтмалын үнэ өндөр, эдийн засаг хоёр оронтой тоонд буюу 17.3 хувиар өсч байх үед олсон хэдээрээ тансаглаж улсын төсөвөө тэлсэн билээ.
Гэтэл үнэ унаж мөнгө хомсдоход тэлсэн төсөвөө танаж чадахгүй байгаа юм. Улсын төсөвийн алдагдал өнгөрсөн онд 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Үүнийг 2015 оныхтой харьцуулбал зарлага нь орлогоосоо 25 хувиар илүү байгаа үзүүлэлт. Тэгвэл энэ онд улсын төсөвийн зарлагыг бууруулж, татвар нэмэх санал гарсан ч дэмжлэг авч чадаагүй. Ингээд улсын төсөвийн алдагдал буураагүй билээ. Мөн ашигт малтмалын үнэ, экспортын хэмжээг өндөрөөр тооцож төсвийн орлого бодит байдлаас хэт өөдөргөөр батлагдсан гэсэн шүүмжлэл дагуулсан. Цаашид засаглалын энэ алдаагаа засахгүй бол Монгол Улс хямрлаас хямрлын хооронд тэлчилэх болно гэдгийг олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд, эдийн засагчид хэлсээр байгаа.
Эдийн засгийн хямрлыг давахад ихээхэн хувь нэмэр оруулж буй салбар бол хөдөө аж ахуй. Тус салбар Монгол Улсын эдийн засагт мөнгө олж ирэх, хямрахгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлэх боломжтой гэж олон эдийн засагч хэлдэг. Хамгийн гол нь тус салбарын үйлдвэрлэл, хөгжих орчин нөхцөлийг төр засаг бүрдүүлж илүүтэй дэмжих хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгдөг билээ. Энэ жил цас ихтэй хатуухан өвөл болж байна. Иймд эдийн засгийн гол тулгуурын нэг сүүлийн жилүүдэд өсөлт үзүүлсэн ганц салбар мал аж ахуйд ихээхэн халтай. Өнгөрсөн онд хөдөө аж ахуйн салбар 2.8 хувиар өссөн бол уул уурхайнх 0.1 хувиар нэмэгдсэн статистик гараад байгаа юм. Хэдийгээр ихэнх нутгаар цас ихтэй байгаа ч малын хорогдол гайгүй байна. Иймд хавар бойжуулах төлийн тоо толгой ч төсөөлсөн хэмжээнээс хол зөрөхгүй гэсэн таамаг гараад буй.
Энэ бүгд нь эдийн засаг сэргэх горьдлого төрүүлэх бас нэг үндэс болоод байгаа юм. Гэвч эдийн засгийн сэргэлтийн эхлэл дардан замаар явахгүй нь ойлгомжтой. Манай эдийн засаг жижиг, эмзэг уул уурхайн салбараас хэт их хамааралтай. Хуучны ам дамжсан үгээр хэлбэл “Хятадад найтаахад Монголд ханиад хүрдэг” болсон цаг. Өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засгийн байдал гэхээс илүү Хятадын түүхий эд худалдан авалт, үйлдвэрлэлээс ихээхэн шалтгаална. ОУВС-ын төсөөллөөр энэ онд тус улсын эдийн засгийн өсөлт 6.2 хувьтай гарах нь. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн оныхоос бас л буурсан үзүүлэлт. Уг тооцоог гаргахдаа тус улсын дэд бүтцийн суурь тавигдсан тул барилгын салбарын хөрөнгө оруулалт төдийлөн нэмэгдэхгүй гэж үзсэн аж.
Үүнээс гадна нүүрс олборлолтын хязгаараа суларуулж байгаа нь уг ашигт малтмалын үнийг удаан хугацаанд өсгөхгүй байх магадлалтай гэсэн таамаг бий. Тэгэхээр эдийн засгийн идвэхжил эхэлдэг улирал, хямрлаас гарах сэргэлт ажиглагдаж эхлэв. Харин эдийн засагт орж ирэх мөнгөн урсгал нэмэгдвэл яах вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй төрнө. Цаашид урдын адил уул уурхайдаа шүтэх үү эсвэл хямралын үед хамгийн өндөр өсөлт үзүүлсэн хөдөө аж ахуйгаа хөгжүүлж амьдрах уу. Олонхи эдийн засагчид уул уурхайгаас эхлээд мөнгө ол. Дараа нь хөдөө аж ахуй боловсрол гээд бусад салбараа дэмжиж тэтгэ гэдэг. Тэгэхээр цаашид бодлогын алдаагаа засч эдийн засгийн тогтвортой байдлаа хангаж явахыг төрийн түшээдийн мэдэлд үлдэж байна.

0 Сэтгэгдэл