Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад 177 сая доллар залилан завшсан эмэгтэйн амийг хэлтрүүлжээ

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны шүүх 177 сая доллар залилан завшсан эмэгтэйд оноосон цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн байна. Су гэдэг энэ эмэгтэйг ийм их хэмжээний мөнгө залилсан хэргийн нь төлөө 2013 онд цаазаар авах ялаар шийтгэжээ. Эмэгтэй өөрөө сайн дураараа цагдаад бууж өгснийг нь харгалзан 2015 онд БНХАУ-ын Дээд шүүх хэргийг нь дахин хянаж үзсэн бол дараа нь 2016 оны долдугаар сарп Ордос хотын шүүх дахин авч хэлэлцсэн юм байна.
Ингээд  шүүхийин эцсийн шийдвэр энэ сарын 3-нд гарснаар тэрээр бүх насаараа шоронд суух болжээ. Шүүхийн шийдвэрээр түүний бүхий л хөрөнгийг хураан улс төрийн эрхийг нь бүх насаар нь хассан байна.
Су 2006 оноос эхлэн хөрөнгө оруулагчдыг  өндөр ашигтай төрөл бүрийн төсөл хөтөлбөрт оролцуулах нэрээр мөнгийг нь авч энэ залилсан хөрөнгөө зоогин газар, спорт клуб, уурхай ферм зэрэгт оруулдаг байжээ. Су юутай ч 552 сая юанийг биечлэн авч завшсан гэнэ. Энэ бүхнээрээ тэр үл хөдлөх хөрөнгө, сугалааны тасалбар, үнэт эдлэл  худалдан авдаг байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан