Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трампын эхний алхмуудыг дэд ерөнхийлөгч нь дэлгэлээ


АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп албан ажилдаа ормогц юун түрүү ажлын байр бий болгох ажилд орохын зэрэгцээ цагаан ордны өнөөгийн эзэн Барак Обамагийн эхлүүлсэн Obamacare хэмээн нэрийдсэн эрүүл мэндийн даатгалын шинэтгэлийг өөрчилнө гэж түүний дэд ерөнхийлөгчөөр ажиллах Майкл Пенс Конгрессын бүгд найрамдахчуудтай уулзахдаа мэдэгдсэн байна.

“Энэ бол эхний өдрөөс л эхлэх ажил. Сонгогдсон ерөнхийлөгч бүр Овалны танхимд конторлохоосоо өмнө л дээр тушаал зарлигуудыг өөрчлөхөд чиглэсэн ажлаа эхэлсэн. Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлмэгц тэрээр сонгуулийн кампанийн үеэр амласнаа дэс дараатайгаар хэрэгжүүлж эхэлнэ” гэж Пенс хэлжээ. Энэ эхний ажлууд нь тэр ажлын байрны өсөлтийг гацааж, эдийн засгийг сулруулсан эрүүл тогтворжуулах бодлогыг  зогсоох явдал гэнэ.

Дараагийн “шинэтгэл” нь эрүүл мэндийн шинэтгэлйиг өөрчлөхтэй холбоотой тушаал байх юм гэнэ. “Бид америкийн ард түмний төлөө Obamacare шинэчлэлийг өөрчилнө гэж амласан. Эрүүл мэндийн даатгалын хураамжийг бууруулна” гэж Пенс онцолсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан