Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мексикт бензиний үнэ өссөнийг эсэргүүцэгчид хулгай дээрэм хийх нь элбэгшлээ

Бензин шатахууны үнэ огцом өссөнийг эсэргүүцэсн Мексикийн иргэддэлгүүр, худалдааны төвд дайран орж хулгай дээрэм хийх нь элбэгшсэн байна.
Мехико мужийн эрх баригчдын мэдээлснээр бол зөвхөн лхагва гарагт л гэхэд Экатепек, Акольман, Наукальпан, Николас-Ромеро, Тультепек, Текамак сууринд худалдааны төв дээрэмдсэн 161 хүнийг саатуулжээ.
Мужийн засаг захиргаа иргэдийг тайвшруулах арга хэмжээ авсаар байгаа ч энэ явдал газар авч Веракрус зэрэг зэргэлдээ мужуудад ийм гэмт хэрэг гарч эхэлсэн гэнэ.
Тус улс эрчим  хүчний салбарт хийж байгаа шинэчлэлийн хүрээнд Мексик  бензиний үнэиг энэ нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувиар нэмсэн нь ийм үр дагавар дагуулж эхэлсэн байна. Эсэргүүцэгчид эхлээд авто замууд дээр хөдөлгөөн хааж, Pemex компанийн шатахуун түгээх  хэд хэдэн цэгийг шатаасан бол одоо дээрэм тонуул болон өргөжсөн нь энэ.
Мехико хотын нэлээд хэдэн дэлгүүр, худалдааны төв лхагва гарагт ажиллаагүй бол бусад нь аюулгүй байдлаа хангах арга хэмжээ авч байж сая үүдээ нээсэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан