Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх дуулианаар...
Олимпын шинэ цикл эхэлж шигшээ багийг бүрдүүлэх шаардлагатай байгаа ч журам нь сая л нэг батлагдлаа. Уг нь хууль, дүрэмдээ зуны олимп дууссанаас хойш 90 хоногийн хугацаанд багтаан шигшээ багийг дахин байгуулахаар заасан байдаг. Ингэхдээ зуны спортын төрлөөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 30, өвлийн спортын төрлөөр жил бүрийн зургадугаар сарын 30-ны дотор тодорхой болзол, хугацаатайгаар тухайн жилийн төсөв санхүүгийн байдалтай уялдуулан гэрээний дагуу үндэсний шигшээ багийг бүрдүүлнэ хэмээн тодорхой тусгасан. Гэвч Биеийн тамир спортын тухай хуульд өөрчлөлт оруулна гэсээр энэ ажил ч удааширсаар.
Биеийн тамир, спортын тухай хуулийг анх 2003 онд баталж, 2007, 2009, 2012, 2016 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн бариад буй. Тэрээр хуулийн төсөл өргөн барихдаа “Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагааг дэмжих, тогтолцоог боловсронгуй болгох, чадварлаг хүний нөөц бүрдүүлэх, төрийн зарим чиг үүргийг спортын төрийн бус байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх, биеийн тамир, спортын хөгжилд нийгмийн бусад салбар, байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний бодит хандив, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай байгаа” тул өөрчлөлт хэрэгтэй хэмээн онцлон хэлж байсан.
Шинээр хуулийн төсөл боловсруулсантай уялдуулан шигшээ багийг байгуулах хуучин журмыг шинэчилсэн ч Төрийн бус байгууллага буюу спорт холбоодын оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх чиг барьсан нь санал, шүүмжлэл нэлээд дагуулсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам журмын шинэ төслийг “Зөвшөөрөх боломжгүй” гэж үзсэн тул дахин хугацаа алдсан тал ч бий. Хууль зүйн яамны дүгнэлтэд “...Биеийн тамир, спортын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулах журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална”, мөн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “...Насанд хүрэгчдийн үндэсний шгшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулах журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж тус тус заасан. Гэтэл тус журамд “Дасгалжуулагчийг сонгон шалгаруулах”-аар заасан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “Тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” гэсэн шаардлагыг хангахгүй байгаа тул холбогдох хуульд нийцүүлнэ үү гэсэн байв. Түүнчлэн “Үндэсний шигшээ баг бүрдүүлэх журам”, “Үндэсний шигшээ багийн тамирчин сонгон шалгаруулах журам”-ыг хуульд заасны дагуу нэгтгэн батлах нь зүйтэй” гэж байв. Үүний дагуу хуулиндаа өөрчлөлт оруулж, шинэ журмаа баталсан. Гэхдээ журам гарлаа гээд шигшээ баг бүрдчихэж байгаа юм биш.
Өнөө жил спортын ямар төрлүүдийг үндэслэж, шигшээ баг байгуулах вэ гэх зэрэг хурал зөвлөгөөний олон асуудал дутуу учир энэ ажил цаашид ч сунжрах шинжтэй. Мөн спортын холбоод УАШТ-ийг зохион байгуулж, медаль авсан тамирчдаараа шигшээ багаа бүрдүүлэх журамтай. Үүний дагуу хүндийг өргөлт, жүдо, чөлөөт бөх, бокс энэ сардаа багтаан УАШТ-ээ зохион байгуулах юм.
Шигшээ багийн тамирчны цалин 350 мянга...
Тамирчдын хувьд хүч чадлаараа өрсөлдөн шигшээ багт багтана. Хамгийн түрүүнд УАШТ-ээ зохион байгуулсан Хүндийг өргөлтийнхнийг л харж байхад залуучууд хүч түрэн орж ирж байна. Ер нь бэлтгэл сургууль сайтай нь л шигшээ багтаа орно. Гэвч төр засгаас өгдөг санхүү, хөрөнгөдөө тохируулан шигшээ багийн тамирчдын тоог тогтоодог учир цөөн хэд нь төр засгаас цалинжин, олон улсын тэмцээн уралдаанд явах эрхтэй болно гэсэн үг. Харин үлдсэн тамирчдын хувьд дотоодын тэмцээндээ хүч үзэхээс хэтрэлгүй, ирэх олимпын циклийг хүлээх хэрэг гардаг билээ. Уг нь топ төрлүүдэд гадаадын жишгээр хоёр, гуравдугаар шигшээ багийг ч байгуулах нөөц манайд бий. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудал тун эмзэг.
Саяхан “Танайд хоноё” нэвтрүүлгээр гавьяат тамирчин Г.Мандахнаран оролцож байхдаа “Шигшээ багийн цалин 150 орчим ам.доллар. Ойролцоогоор 300 мянга гаруй төгрөг” гэж хэлэхэд зарим хүн итгэхгүй байгаа харагдсан. Энэ бол бодит байдал. Үндэсний шигшээ багийн тамирчдын цалин цол зэрэг, амжилтаасаа шалтгаалж бага зэрэг зөрүүтэй. Олимпын хүрэл медальт Д.Отгондалайгийн сарын цалин 388 мянган төгрөг /Шигшээ багийн цалин/. Риогоос медаль авсны дараа олимпын нэмэгдэлтэй болж, 470 мянган төгрөг гар дээрээ авдаг болжээ. Шигшээ багийн дасгалжуулагчдын сарын цалин 450 мянган төгрөг. Үүн дээр спортын мастер цолтой бол тав, Олон улсын хэмжээний мастер бол 10 хувийн нэмэгдэл бодогддог аж.
Харин шигшээ багийн тамирчин Дэлхийн аварга болон олимпын наадмаас медаль хүртвэл Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагддаг. Энэхүү тэтгэлэг нь сар бүр олгогдох бөгөөд тухайн тамирчин олимпоос алтан медаль хүртсэн бол дөрвөн сая, мөнгө бол гурван сая, хүрэл авбал хоёр сая төгрөг авна. Харин ДАШТ-ээс алтан медаль хүртсэн бол хоёр сая, мөнгөн медаль хүртсэн бол нэг сая, хүрэл медаль хүртсэн бол 500 мянган төгрөгийг улсаас урамшуулал маягаар авах эрх нээгддэг юм. Тиймээс тамирчид шигшээ багт багтсан ч олимп, дэлхийн амжилт гаргахгүй л бол төсвийн ажилтнаас ч дор амьжиргаатай амьдарна гэсэн үг. Цаг наргүй бэлтгэл хийдэг, шигшээ багийн цалингаас өөр орлогогүй тамирчдад энэ мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй. Гэхдээ олимпын дараа жил спортын төсөв, тэмцээн, уралдааны зардал, ахуй хангамж илт багасдаг жишгээр, түүнчлэн удирдлагуудын хэлж байгаагаар бол спортын салбарынхан энэ жил хэдэн тэмцээн, цугларалтын төсөвтэйгөө үлдвэл их юм болж магадгүй бололтой. Энэ нь Биеийн тамир спортын тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгаа ч үүнийг ухаалгаар шийдвэрлэх нь л чухал болоод буйг илтгэж байна.
Ахлах дасгалжуулагчийн сонголт хэцүү даваа болох нь
Риогийн олимпод үзүүлсэн тоглолт, тэмцээний чанарын хувьд нийтээрээ сайн үг сонсоогүй шигшээ баг дөрвөн жилийн дараа ямар хэмжээнд очих нь тэдний дасгалжуулагч хэн байхаас хамаарна. Олимпын дараа шигшээ багийн зарим дасгалжуулагч ажлаа өгөхөө мэдэгдсэн бол зарим нь холбооны шийдвэрээр дасгалжуулах эрхээ хасуулсан. Тэгэхээр одоо шигшээ багт ямар тамирчид уригдаж, ямар дасгалжуулагч тэднийг удирдах вэ гэдэг асуулт цаг үеийн хувьд хүлээлт үүсгэж буй сэдэв болж байна. Өмнөх жишгээс харахад, олимпод амжилт үзүүлсэн төрлүүд дээр дасгалжуулагч нар нь дараагийн циклд албаа үргэлжлүүлдэг бол олимпод хангалтгүй оролцсон тохиолдолд сэлгээ хийж ирсэн билээ.
Боксын шигшээ багийн хувьд дасгалжуулагч нарын хөдөлгөөн, өрсөлдөөн харьцангуй чимээгүй байна. Буудлага ч бас ялгаагүй. Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нарыг Монголын чөлөөт бөхийн холбоо, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гурван жилийн хугацаанд дасгалжуулах эрхийг нь хассанаар эрэгтэй багийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гар нийлж амжилтад хүргэсэн Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нарын дөрвөн багш цаашид энэ бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжгүй болсон. Тиймээс гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг багаа удирдаж үлдэх магадлалтай хэмээн чөлөөтийнхөн ярьж буй. Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийг дасгалжуулагч Б.Батбаяр ахалж, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, З.Дүвчин нар дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Сүүлийн олимпод оролцсон нөхцөл байдлаас харахад, шигшээ багийн дасгалжуулагчдыг өөрчлөх магадлал өндөр. Хэдийгээр сонгон шалгаруулалтын оноо, шалгалтын дүнг харгалзаж үздэг ч дасгалжуулагчдыг томилох эцсийн шийдвэрийг БТСГ, цаашлаад яамны удирдлагууд гаргана.
Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчдын хувьд энэ удаа багагүй өөрчлөлт гарч магадгүй. Ялангуяа эрэгтэй шигшээ багт. Жүдо бөхийн эрэгтэй баг ахлах дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Д.Баттулга, Г.Дашдаваа нар дээр өмнөх жилүүдэд туслах дасгалжуулагчийн албанд “бэлтгэл хангасан” олимпын аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын нэр яригдаж байна.
Лондон-2012 олимпын дараа Өвөрмонголын шигшээ багт уригдан ажиллаж байгаад Риогийн олимпын үеэр Үндэсний шигшээ багийн албаны даргаар томилогдон ирсэн Ардын багш Ч.Насантогтох жүдогийн дасгалжуулагчдын шалгаруулалтад гол анхаарлаа хандуулах хүний нэг. Тэрээр Жүдо бөхийн холбооны Их хурал дээр “Манай шигшээ багийн сахилга бат алдагдаж байна. Бид сайн дасгалжуулагч нараа гадагшаа алдсаар байгаа. Д.Энхбаатар шавиа дагуулж, Казахстанд очоод, хүрэл медаль авлаа. Халиуны Болдбаатар Хятадын шигшээг дасгалжуулж, жүдогоор эрэгтэйчүүдийн олимпын анхны хүрэл медаль хүртлээ. Үүнийг анхаараарай” гэсэн нь нэгэн төрлийн сануулга болов уу. Лондонгийн олимпын дараа ажлаа хүлээлгэж өгөхдөө жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар тэрээр Х.Болдбаатарыг санал болгож байсан гэдгээс харвал магадгүй энэ удаа Н.Түвшинбаярыг олимпын аварга болгоход гол нөлөө үзүүлсэн Халиуны Болдбаатарыг дахин урих нэг хувилбар бий. Гэхдээ өндөр хангамж, цалин, боломжуудаас татгалзаж, нааш ирэх нь юу л бол. Энэ мэт таамаг ар араасаа хөвөрсөөр байгаа ч ирэх дөрвөн жилд амжилт гаргаж, Токио 2020-иос алт авахын төлөө оновчтой сонголт хийгдэх биз ээ.
Сэтгэлзүй, спортын анагаах ухаан хаана байна
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Риогийн олимп өндөрлөсний дараа өөрийн нүүр номондоо спортын салбарын бодит үнэн ийм хэмээн бичсэн байсан. Тэрээр “Тамирчдаа муулсан бас голсон хүмүүс маш олон байна. Аргагүй биз дээ. Итгэж найдаж байсан хүмүүс нь ялагдаад байхаар бухимдах нь зүйн хэрэг. Гэхдээ та бүхэн минь нэг зүйлийг ойлгох ёстой.Тамирчид ялагдах гэж тэмцээнд явдаггүй юм. Манай тамирчид ихэнх нь цаг дуусах мөчид оноо алдаад хожигдож байна. Учир нь, Монгол Улсад өнөөдрийг хүртэл спортын сэтгэл судлалаар доктор хамгаалсан хүн байхгүй. Тамирчны сэтгэл зүйн тал дээр ажилладаг баг байтугай хүн ч байхгүй. Байгаа хэд нь ерөнхий сэтгэл судлалаар доктор хамгаалсан. Тийм болохоор тамирчид нь яаж сэтгэл зүй өндөртэй байх билээ дээ. Тамирчдад сэтгэл зүйч хэрэгтэй. Аливаа спорт ялангуяа одоо цагт шинжлэх ухааны үндэсгүй бол явахгүй. Эрдэм шинжилгээний баг гэж өндөр түвшинд судалдаг судалгааны баг байх ёстой.
Гэтэл манайд байгаа, Эрдэм шинжлэгээний баг яг юу хийгээд байдгийг би ойлгодоггүй юм. Миний мэдэхийн Афин, Бээжин, Лондон, Рио гэх мэт дөрвөн олимпын циклд лав юу ч хийсэнгүй. Олимпод явахаас арав хоногийн өмнө ирээд 10 секундээр хурд авахуулж зүрхний цохилт тоолчихоод л явдаг. Энэ Эрдэм шинжилгээ судалгаа юу. Эрдэм шинжилгээ судалгаа гэдэг чинь арай өөр зүйл баймаар юм. Тамирчдаа төсөв шийдэгдэхгүй байна гээд байж байж тэмцээн дөхөхөөр хэдэн дусал тариа эм витамин тарааж өгнө. Нөгөөдүүлийг нь хийлгэх цаг хугацаа ч байхгүй. За тэгээд тэмцээнд явлаа, зардал байхгүй нь улмаас эмчгүй явна. Бүх тамирчин дусал, тариагаа өөрөө өөртөө хийнэ. Анагаах ухааны алба нь орон тоо байхгүй нь улмаас эмч нар нь цөөхөн. Гурав, дөрвөн төрлийг нэг эмч хариуцна. Буудлагын шигшээ баг бүр эмч ч байхгүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л буудлагын тамирчид Олимпын бэлтгэлд ямар ч эмч массажист байхгүй л гарсан. Олон цаг буу өргөөд зогсохоор бас хүн л юм чинь ядарна биз дээ” хэмээн бичсэн байсан.
Энэ удаагийн шинэхэн журамд“Үндэсний шигшээ багийн гишүүдийн орон тооноос хамаарч тухайн багт дэмжлэг үзүүлэх менежер, эмч, физотерапист, сэтгэлзүйч ажиллуулах болно” хэмээн заажээ. Гэхдээ хэдэн тамирчинд дээрх хүмүүс ямар орон тоогоор ногдохыг тодорхой тусгаагүй байна. Тиймээс нөгөө л хөрөнгө мөнгөндөө тохируулах биз дээ...
Нэг л мэдэхэд дөрвөн жил өнгөрч, олимпын наадамтай золгоно. Гэхдээ Токио 2020-ийн төгсгөлд Риогоос үлдсэн шиг гуниг, медалийн үзүүрээс атгаад алдсан харуусалтай үлдэхгүйн төлөө төр засаг минь хайр халамжаа тамирчдаасаа, дасгалжуулагчдаасаа бүү харамлаарай л гэж монгол хүний хувьд хүсэх...
Тэд бол Монгол улсын брэнд, нүүр царай, явдаг сурталчилгаа...

0 Сэтгэгдэл