"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Боомтын сайд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Хятад улс Сэргээгдэх эрчим хүчинд 361 тэрбум долларын хөрөнгө оруулна
Хятад улс ирэх дөрвөн жилд сэргээгдэх эрчим хүчний салбарт 2,5 их наяд юань буюу 360,7 тэрбум долларын хөрөнгө оруулна гэж БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газрын даргын орлогч Ли Янжэ пүрэв гарагт мэдэгдсэн байна.
“2016-2020 онд хэрэгжүүлэх арвангуравдугаар таван жилийн төлөвлөгөөнйи хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд 2,5 их наяд юанийн хөрөнгө оруулж зарцуулах болно” гэж удирдах газрын албан ёсны сайтад бичжээ.
Сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх энэ хөтөлбөр төлөвлөгөөг БНХАУ-ын Эрчим хүчний упирдах газар, Хөгжил шинэтгэлийн үндэсний комисс хамтран боловсруулсан юм байна. Энэ төсөл, төлөвлөгөөгөөр бол нүүрсний хэрэглээг бууруулах, ашигт малтмалаас бусад эх үүсвэрээр бүтдэг эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх ажлыг дэс дараатай хийх юм. “Нүүрс хүчлийн бус цэвэр эх үүсвэрээс гаргах эрчим хүч нь арвангуравдугаар таван жилийн хугацаанд эрчим хүчний үндсэн нөөц болно гэж хэлж болно” хэмээн Ли Янжэ тэмдэглэжээ.
Энэ нь нар, салхи, усны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх гэсэн үг гэж мэдээлэлд дурдсан байна.
БНХАУ өнгөрсөн 2015 онд нийт хэрэглээний эрчим хүчнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс авч хэрэглэсэн тухай тус газрын тайланд дурджээ.
Хятад улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 19,6 хувь болох 1,098 их наяд кЦаг эрчим хүчийг усан цахилгаан станцуудаар, 3,3 хувь 186,3 тэрбум кВт цаг эрчим хүчийг салхины үүсвэрээр, 39,2 тэрбуум кВт цаг буюу 0,7 хувийг нарны зайгаар үйлдвэрлэн ашигладаг юм байна.

0 Сэтгэгдэл