Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын элчин сайдыг алсан этгээд хоёр сарын турш бэлтгэжээ

Туркт сууж асан ОХУ-ын элчин сайд Андрей Карловын амийг хөнөөсөн этгээд бүр аравдугаар сараас эхлэн хоёр сарын турш хөрш байсан хүнийхээ компьютерийг ашиглан дипломатчийн талаар мэдээлэл цуглуулж байсныг мөрдөн шалгалтын явцад илрүүлсэн байна.

Аравдугаар сард гэхэд л алуурчин эр элчин сайдын мэдээлэл хайж, түүний оролцсон арга хэмжээнүүдийн дүрс бичлэгийг хэд хэдэн удаа үзэж байжээ. Одоо энэ бүх браимтуудад тулгуурлан мөрдөн байцаагчид алуурчин хэн хэнтэй холбоотой байсныг шалгаж байна.

ОХУ-аас Турк улсад суугаа Элчин сайд Андрей Карловыг арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Анкарад гэрэл зургийн “Туркчуудийн нүдээр Орос орон” үзэсгэлэнгийн нээлтэд оролцон үг хэлж байхад нь алуурчин эр олон удаа буудаж амийг нь хөнөөсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан