Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Филиппиний 150 хоригдогч оргожээ


Филиппиний өмнөд нутгийн нэгэн шорон руу үл мэдэгдэх зэвсэгт этгээд халдсанаар 150 гаруй хоригдол оргон зайлсан хэрэг гарсан байна гэж орон нутгийн хорих байгууллагын ажилтан Питер Бонгатын радиод өгсөн мэдээллээс иш татан Reuters агентлаг дамжуулжээ.

Кидапаван хотын дэргэдэх, нийт 1511 хоригдол байрладаг  шоронгийн хамгаалалтын алба  руу үл мэдэгдэх этгээд шөнө дунд гал нээж үймээн дэгдээснээр 158 хоригдол оргон зайлснаар хууль сахиулагчид дөнгөж дөрвийг нь саатуулж чадсан байна.  

“Энэ дайралтыг маш сайн төлөвлөж зохион байгуулсан байсан. Дайрагчид эхлээд утаа тавьж үзэгдэх орчинг халхалсан” гэж цагдаагийн ажилтан Бонгат ярьжээ.
Мэдээллийн агентлаг  шорон руу дайрагсдыг лалын босогчидтой холбоотой гэж мэдээлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан