Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкчуудын тал хувь нь Трампын чадварт итгэхгүй байна


Америк иргэдийн тал орчим хувь нь л шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампыг цэргийн хүчээ зөв ашиглан дэлхий дахины хямралыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байгааг Gallup хэвлэлийн явуулсан санал асуулга харуулжээ.

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 7-ноос 11-ний хооронд америкийн 50 мужид 18-50 насны иргэдийн дунд явуулсан судалгаагаар иргэдийн 46 хувь нь Трамппыг олон улс хоорондын хямралыг зохицуулж чадна гэсэн бол 47 хувь нь түүнийг АНУ-ын батлан хамгаалах хүчийг зөв ашиглан удирдана гэжээ.

Санал асуулгад оролцогсдын 55 хувь нь Трампын америкийн ашиг сонирхлыг хамгаалж чадна гэсэн бол 59 хувь нь үндэсний эдийн засгийн чадварлаг удирдана гэж хариулсан байна. Иргэдийн 60 хувь нь Трампын Конгресстой үг хэлээ ололцож чадна гэж үзжээ.

Санал асуулгын дүн нь нэгдсэн улсын өмнөх удирдагч Барак Обама, Билл Клинтон, бага Жорж Бушийнхаас хамаагүй доогуур байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Итгэх итгэхгүй тухай ярихад хэтэрхий оройтсон. Галт тэрэг хөдөлцөн
Тал нь итгэж байгаа нь сайн байна. Дэлхийн олон улс итгэж байгаа
Хамгийн их уншсан