"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Боомтын сайд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн найзын охиныг Даниас баривчилжээ
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хегийн дотнын найз Чхве Сун Силийн охиныг Данийн цагдаа нар баривчлан саатууллаа гэж Reuters агентлаг мэдээллээ.
Германд бэлтгэл хийж байсан морин спортын тамирчин Чон Ю Раг данийн Ольберг хотод хууль бусаар амьдарч байсныг нь ийн баривчилсан юм байна.
Одоо Өмнөд Солонгосын хууль сахиулагчид Чон Ю Раг улс орондоо шилжүүлэн авах асуудлаар Данийн эрх баригчидтай хамтран ажиллах гэнэ. Чон Ю Раг эх оронд нь хэд хэдэн гэмт хэрэгт сэжиглэж байгаа юм.
Чон Ю Рагийн ээж Чхве Сун Силь нь ерөнхийлөгч Пак Кын Хегийн найз гэдгээрээ түрээ барин томоохон компаниудаас авлига аван өөрийн эзэмшдэг сандаа шилжүүлж нийтдээ 65,6 сая доллар завшсан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Тэрээр бас улсын ямар ч алба ажил хашдаггүй атлаа төрийн нуууцтай холбоотой бичиг баримтыг засварлаж, хянадаг байжээ.
Ерөнхийлөгчийн хоёрдугаар туслах Чон Хо Сонг ч нууц материалуудыг түүний найзад дамжуулж байсан нь илрээд байгаа юм.

0 Сэтгэгдэл