Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трамп тангараг өргөсөн эхний өдрөө Обамагийн олон шийдвэрийг өөрчилнө


АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа тэрбумтан Дональд Трамп төрийн тэргүүний тангараг өргөсөн эхний өдрөө л  өнөөгийн ерөнхийлөгч Барак Обамагийн үед гарсан олон шийдвэрийг өөрчилнө гэж Трампын хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллах Шон Спайсер ярьсан байна.

“Трамп тангаргаа өргөмөгц Обамагийн захиргаанаас гаргасан  маш олон баримт бичгийг өөрчилнө. Сүүлийн найман жилд Обамагийн захиргаанаас гаргасан энэ шийдвэрүүд нь  улс орны эдийн засгийг хүндрүүлэн, шинэ шинэ ажлын байр бий болгоход садаа болж ирсэн” гэж Спайсер хэлснийг телевизийн ABC суваг дамжуулжээ.

Ирээдүйн хэвлэлийн нарийн бичгийн дарга Трампын гаргах тушаалуудын нэрийг тухайлан дурдаагүй ч хэвлэлүүд тэрбумтан үүний өмнө Обамагийн гадаад улс төрийн бодлого, ялангуяа цагаачлалын асуудал, эрчим хүчний бодлогыг шүүмжилж байсан гэж сануулжээ.

Трампын АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-нд Вашингтон хотноо болох юм.

0 Сэтгэгдэл
Bas sarmagchind udur bolgon 5kg banan tuuh uureg uguurei
xvleex vldlee
Хамгийн их уншсан