Үндэсний их баяр наадам, Их Монгол
Улсаа байгуулсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярт зориулсан хүчит
бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат Алдар спорт хороо, Дулааны
цахилгаан станц дөрөв төрийн өмчит компанийн бөх Аймгийн арслан Пүрэвийн
Бүрэнтөгс ес даван түрүүллээ. Үзүүр түрүүнд Архангай аймгийн Булган сумын
харьяат Макс группын бөх Улсын заан Дамбийн Рагчаа найм даван үзүүрлэж улсын
гарьд цолны болзол хангалаа. Ийнхүү сүүлийн гурван жилийн наадамд Увс
аймгийнхан түрүүллээ. Ардын хувьсгалын 89 жилийн ойд Улсын арслан Б.Ганбат, 90
жилийн ойд Улсын аварга С.Мөнхбат түрүүлсэн бол өнөө жил ийнхүү Давст сумын
харьяат Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлэв. Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цол, үнэмлэхийг нь гардуулж өглөө.
Г.ДАВАА