Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мобиком гацав



Мобикомын хэрэглэгчдийн утасны сүлжээ өнөөдөр доголдож, хэрэглэгчид дуудлага хийх боломжгүй боллоо. Энэ талаар Мобикомоос тодруулахад, “Дотоод сүлжээнд алдаа заачихсан байгаа. Яг одоогоор засахаар ажиллаж байна. Хэвийн болохоор нь албан ёсоор мэдэгдэнэ. Хэрвээ Таны утас 3G болон 4G сүлжээ дэмжиж буй бол 2G болгож шилжүүлбэл дуудлага хэвийн хийх боломжтой” гэв. Тодруулбал, 3G болон 4G сүлжээ орсон Мобикомын сүлжээтэй газар дээрх алдаа зааж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хэмжээнд төдийгүй хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн утас ч ажиллахгүй байгаа юм байна.

Шинэ он гарахад 3 хоног дутуу байхад Мобикомын сүлжээ ийнхүү доголдож, хэрэглэгчдээ бухимдуулаад байна. Хамгийн ачаалалтай үе болох 12 дугаар сарын 31-нд мобикомтой хүмүүс утсандаа найдахгүй байх нь магадгүй тохиромжтой хувилбар болох нь. Сүүлийн жилүүдэд мобикомоос татгалзагсдын тоо нэмэгдсээр байхад комдпанийн зүгээс удаа дараа ийм доголдол гаргавал хаалгаа барих л бэлтгэлээ хангалаа гэсэн үг гэдгийг өнөөгийн нийгэмд уг нь тус компанийнхан хамгийн сайн мэдмээр юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан