Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Александровын чуулгын 64 хүн осолд өртөж амь алдлаа


Оросын агаарын тээврийн Ту-154 нисэх онгоц Сирийн Хмеймим баазаас  хөөрөөд Сочи  хотын орчим Хар далайд унаж сүйрсэн байна. Сирид байлдаж байгаа оросын нисэгчдэд шинэ жилийн баярын мэндчилгээ хүргэж концерт тоглоод буцаж явсан ОХУ-ын Зэвсэгт хүчний алдарт Александровын чуулгын 64 найрал дуучин, хөгжимчин, 9 сэтгүүлч нийт   92 хүн энэ онгоцонд явжээ.

Онгоцонд нийт 92 хүн явж байсан байна. Онгоцнод оросын телевизийн нэгдүгээр сувгийн сурвалжлах хэсэг бас явсан байна.

Аймшигт осол болсонтой холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орон даяар гашуудал зарлажээ.
Хар далайд эрэл хайгуулын ажил хийж байна.

0 Сэтгэгдэл
ALLAHU AKBAR. SYRIA-n garuud TERROR ajillagaa ywuulsan baij taaraa. Hairan humuus UM maani badme hum
Хамгийн их уншсан