Лондонгийн дээдсийн дүүрэгт байх байшиндаа дэлхийн тэрбумтнуудын нэг Ева Раузинг бусдын гарт амь үрэгдсэн байжээ. Тэр бол дэлхийн өнцөг булан бүрт өргөнөөр ашиглаж байгаа “Тетра Пак”-ийг үндэслэгчийн гэр бүлийн гишүүн. Орон нутгийн цагдаагийнхан түүнийг бусдын гарт амь үрэгдсэн гэдгийг баталж байгаа юм. Раузингийн үхэлд түүний 49 настай нөхрийг сэжиглэн баривчилжээ. Цагдаагийнхан Раузингийн нөхрийг хар тамхины хэргээр баривчлан гэрт нь нэгжлэг хийх үеэр Евагийн цогцсыг олжээ. 2008 онд Ева болон түүний нөхөр Ханс Кристиан Раусинг нарыг наркотик, героин хадгалсан хэрэглэсэн хэргээр баривчилж байсан байна.
Ева Раузинг бол 8,4 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй. Түүний аав Швед эр Раузинг 2010 онд 10 тэрбум ам.долларын хөрөнгөөр Forbes-ийн 64-д жагсч байсан юм.