Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын элчин сайдыг хөнөөсөн эр Эрдоганы хамгаалагч, бас шагнуулж байжээ

ОХУ-ын элчин сайд Андрей Карловыг Анкарад буудан хөнөөсөн хэргийн эзний тухайд Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган “Мевлют Алтынташ гэгч Туркт төрийн рэгэлт зохион байгуулахаар оролдож байсан бол лалын гэгээнтэн Фетхуллах Гюлений  (ФЕТО) хөдөлгөөний гишүүн” гэж мэдэгдсэнийг Daily Sabah хэвлэл мэдээлжээ.

Эрдоган “Оросын элчин сайдыг хөнөөсөн алуурчин бол ФЕТО-гийн гишүүн байсан гэдгийг нуух хэрэгггүй” гэж Анкарад болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Гэтэл бас Туркийн Засгийн газар Алтынташийг өнгөрсөн долдугаар сард болсон төрийн эргэлт хийх оролдлогтой холбоотой хэмээн цагдаагийн албанаас халсан гэсэн мэдээлэл байна. Мөн Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган  цагдаагийн ажилтнуудтай хамт Алтынташид шагнал гардуулж байгаа гэрэл зургийг Kurdistan insider хэвлэл нийтэлсэн байна.

Мерт Алтынташ ерөнхийлөгч Эрдоганы хувийн хамгаалалтын албанд ажиллаж түүний аюулгүй байдлыг хангах ажиллагаанд оролцож байсан гэсэн мэдээлэл ч байна. ANNA-News агентлагийн тэргүүн Марат Мусин энэ гэрэл зургийг жинхэнэ гээд “Энэ зургийг Оросын элчин сайдад халдахаас хоёр хоногийн өмнө авсан юм. Энд Туркийн ерөнхийлөгч цагдаагийн ажилтнуудад шагнал гардуулсан. Алуурчин үнэхээр ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны элит салаанд ажиллаж байсан. Харин түүнийг ажлаас халсан гэдэг нь тодорхойгүй” гэж Марат Мусин Business FM-д ярилцлага өгөхдөө ярьжээ

0 Сэтгэгдэл
Би ч гэсэн Эрдоганыг харддаг.
Erdogan uuruu nuhsiin bish uu huui
Энэ Эрдоган гэж их сэжигтэй сонин нөхөр.
Хамгийн их уншсан