Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японд АНУ газар нутгийг нь эргүүлж өгөхөө зарлалаа

АНУ-ын Зэвсэгт хүчин  Окинава арлын нь нэг хэсгийг Японд эргүүлж өгөхөө мэдэгдлээ гэж тус улс дахь америкийн Агаарын цэргийн хүчний албан ёсны Facebook хуудас мэдээллээ.   Өнөөдөр энэ газарт америкийн цэргийн байгууламжууд байгаа юм.

“Нийтдээ 4000 га газар нутгийг эргүүлэн өгөхөөр болж байгаа нь 1972 оноос хойш Японы Засгийн газарт өгч байгаа хамгийн том газар” гэж Япон дахь америкийн Зэвсэгт хүчний командлагч дэслэгч генерал Жерри Мартинес мэдэгджээ.

Япон дахь АНУ-ын тэнгисийн хайгуулын цэргийн командлагч дэслэгч генерал Лоуренс Николсоны  хэлснээр бол Окинава дахь дасгал сургуулилтын полигоноо ингэж багасгаснаар АНУ-аас Японы засгийн газар, өөрийгө өхамгаалах хүчинтэй хамтран ажиллах чадвар, байлдааны чадавхид ямар ч нөлөө үзүүлэхгүй гэнэ.

0 Сэтгэгдэл
Ugaaasaa japanii medeld baigaa shu de. amrikuud hiucheer tsergiin baaz baiguulaad odoo boltol yavj uguhgyi lai bolj baiga barag huugduj garahn todorhoi uchinr trump jaonaas zerege tatna gesen teriin dalimduulj tuuuleed garah gesim bailgyi waxaxaxax
Хамгийн их уншсан