Германы нийслэл Берлиний баруун хэсэгт болж байсан Зул сарын яармаг худалдааны үеэр чиргүүлтэй ачааны машин цугласан олныг дайрсан хэрэг гарчээ. Олон мянган хүн цугласан яармагийг дайрсан машин нийт 80 гаруй метр зогсолтгүй явж 12 хүний аминд хүрч, хагас зуун хүнийг шархадуулсан байна. Энэхүү үйлдэл нь Францын Ниццад болсон алан хядах ажиллагаатай тун төстэй байгаа тул Германы эрх баригчид алан хядах ажиллагаа болсон гэдгийг үгүйсгэхгүй байна. Тухайн үед Францын Ницца хотноо Бастилл цайзыг эзэлсэн баяр тэмдэглэж байсан олон зуун хүнтэй гудамж руу ачааны машин дайрч 60 гаруй хүний аминд хүрч байсан юм.
Сүүлийн үеийн мэдээгээр дээрх халдлагыг Лалын улсын зүгээс өөрсдийнхөө хийсэн ажил хэмээн хүлээн зөвшөөрөөд байна.