Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2017 оны эхээр ОХУ-д айлчлан энхийн гэрээ байгуулах талаар ярилцах төлөвлөгөөтэй байгаа тухай Японы “Kyodo” агентлаг мэдээлсэн байна. Абэ нь “Би Оростой харилцаагаа улам сайжруулах явцыг бүр хурдасгахыг хүсч байна” гэсэн төдийгүй хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулах, Курилын цуврал арлуудын асуудал зэрэг ээдрээтэй асуудлаар нэн даруй хэлэлцүүлэг эхлүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгджээ.
Путин долоо хоногийн өмнө Японд айлчлах үеэрээ Абэ-г өөрт хамгийн боломжтой үедээ ОХУ-д айлчлахыг урьсан юм. Айлчлалын явцад Путин Абэ хоёр маргаантай арлууд дээр Японы хөрөнгө оруулалт бүхий олон төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. Ингэлээ гээд хоёр улс маргаантай арлуудын талаар албан ёсны байр сууриа огт өөрчлөөгүй явдал Абэ-гийн рейтингийг зургаан хувиар буурахад нөлөөлжээ. Уулзалтын дараагаар Японы Сайд нарын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга нь Өмнөд Курилын арлууд дээр хоёр улсын хамтран явуулах эдийн засгийн үйл ажиллагаа нь эдгээр арлыг өөрийн газар нутаг гэж үздэг Токиогийн байр суурийг зөрчих ёсгүй гэсэн. Хариуд нь ОХУ-ыг Ерөнхийлөгчийн туслах Ушаков нь Курилын арлууд дээр хамтран явуулахаар тохиролцсон төслүүд нь Оросын хууль дүрмийн дагуу явах ёстой, Курилын арлууд ОХУ-ын газар нутаг хэвээр гэж мэдэгдсэн юм.