Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төлөөлөн сонгогчид Трампын төлөө саналаа өглөө

Б.БАДРАЛ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат болж дууслаа. Энэ шатанд бүх нийтийн санал асуулгаар сонгогдсон төлөөлөгч сонгогчид өөрсдийн мужийн иргэдийн хүсэлтийн дагуу саналаа өгч АНУ-ын Ерөнхийлөгчийг эцсийн байдлаар сонгодог. Төлөөлөн сонгогч нь мужийнхаа иргэдийн дийлэнхийг хүсэлтийн дагуу саналаа өгөх ёстой ч гэлээ эцсийн мөчид эсрэгээр саналаа өгөх тохиолдол гардаг. Энэ удаад ч долоон төлөөлөгч сонгогч мужийн иргэдийнхээ хүслээс эсрэгээр Трампын өрсөлдөгчийн төлөө саналаа өгсөн нь 1836 оноос хойш ажиглагдаж байгаа дээд амжилт юм. Ийнхүү долоон хүн Трампын эсрэг саналаа өгсөн ч гэлээ эцсийн дүнд Трамп төлөөлөн сонгогчдын дийлэнхийн саналыг авснаар ялалтаа албан ёсоор баталгаажууллаа.

Америкийн 50 мужийн 538 төлөөлөн сонгогчдоос хууль зөрчин Трампын эсрэг саналааа өгсөн долоон хүний дөрөв нь Вашингтон мужийнх, нэг нь Хавай арлынх, хоёр нь Техас мужийнх байжээ. Энэхүү санал хураалт эхлэхээс өмнө Клинтоныг дэмжигчид нь төлөөлөн сонгогчдыг сүрдүүлэх, дарамтлах зэргээр Трампын эсрэг санал өгүүлэх янз бүрийн арга хэрэглэсэн нь эцсийн дүнд эсрэг үр дагаварт хүргэсэн гэж судлаачид үзэж байна.

Одоо 2017 он нэгдүгээр сарын 6-нд Америкийн конгресс хуралдан төлөөлөн сонгогчдын өгсөн саналыг баталгаажуулна. Үүний дараагаар нэгдүгээр сарын 20-нд Дональд Трамп албан ёсоор суудалдаа залрах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан