Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкийн ЭСЯ-ны гадна гал нээжээ


Б.БАДРАЛ


Туркт суух Оросын Элчин сайдыг зэрлэгээр буудан хороосны дараахан Анкара хот дахь АНУ-ын Элчин сайдын яам руу үл мэдэгдэх этгээд нэвтрэхийг завдан гал нээсэн тухай мэдээ ирж байна. Үрлэн сумтай буугаар зэвсэглэсэн этгээд Анкара хот дахь Америкийн ЭСЯ байрладаг дүүрэг рүү нууцаар нэвтэрч долоо найман удаа буудсан байна. Үүний дараагаар элчингийн хамгаалтын цагдаа нар гэмт этгээдийн саатуулсан бөгөөд одоо байцаалт явуулж байгаа аж. Энэхүү хэргийн дараагаар АНУ-ын Гадаад хэргийн яам нь Туркийн Анкара хот дахь ЭСЯ, Стамбул ба Адан хотууд дахь консулын газруудынхаа үйл ажиллагааг түр хугацаанд хаах шийдвэр гаргажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан