Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Куба улс Чехэд төлөх өрөө ром дарсаар төлөхөөр санал болгожээ

Хүйтэн дайны үед Куба  улсаас БНЧехУ-д  төлөхөөр үүсэн 276 сая ам.долларын өрөө ром дарсаар төлье гэж Куба санал болгожээ.

Өнөөдөр Чех улс жилдээ хоёр сая ам.долларын л ром дарс гадаадаас авдаг  болохоор энэ болзлыг зөвшөөрөх юм бол Куба өрөө дарж дуусахын тулд бүхэл бүтэн 50 жил болно  гэсэн үг.

Чехийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч харин улс орны нь удирдлага дээрх өрийн зохих хэсгийг л биет хэлбэрээр төлж болох юм гэж үзэж байна гэжээ. Гэхдээ энд кубын эмийн бүтээгдхүүн оруулж болох юм гэсэн байна.

Парисын зээлдүүлэгчдийн клуб 2015 оны эцсээр Кубын дөрвөн тэрбум долларын өрийг цайруулсан байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан