Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн рейтинг Путинтэй хийсэн уулзалтын дараа зургаан хувиар унасан болохыг “Kyodo” агентлагаас явуулсан санал асуулга харуулсан байна. Япончуудын хувьд Курил олтригт багтдаг цуврал арлуудаас дөрвийг нь өөрийн болгож авах нь амин чухал асуудал байсан. Путинтэй уулзах явцад Абэ нь маргаантай гэгддэг дөрвөн арлаас ядаж хоёрыг нь буцаан авах байх гэж найдаж байсан аж. Гэвч Путин урьд нь хэлж байсанчлан нэг ч арал өгсөнгүй. Тэрээр Японд айлчлахын өмнө “Манай улс Японтой газар нутгийн маргаан огт байхгүй. Харин япончууд өөрсдөө манайхтай газар нутгийн маргаантай гэж үзээд байдаг юм билээ” гэж хэлж байсан юм.
Япон ба Оросын уулзалтын үеэр маргаантай байгаа арлуудад япон иргэд бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн нь маш том ололт гэж Японы эрх баригчид үзэж байна.