Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арилжааны дайн дэгдвэл АНУ илүү хохирно

Б.БАДРАЛ

Дональд Трампын мэдэгдлийн дараагаас БНХАУ нь Америктай худалдааны дайн хийж болзошгүй гэсэн утгатай мэдэгдлийг БНХАУ-ын Сангийн яамны орлогч сайд Жу Гуанъяо хийжээ. Худалдаааны дайн үнэхээр дэгдсэн нөхцөлд Хятадын авсан сөрөг арга хэмжээний улмаас АНУ дахь ажлын байрны тоо цөөрнө гэж.
Жу Гуанъяо ”Худалдааны дайны үргэлжлэх хугацаа нэг жилээс хэтрэхгүй байх. Худалдааны дайн нэгэнт эхэлбэл Хятад хариу арга хэмжээ авч эхлэхээр АНУ дахь ажлын байрын тоо цөөрнө. Гэхдээ энэ байдал хоёр талд хоёуланд нь хохирол учруулах болохоор бид ийм зүйл болоосой гэж хүсэхгүй байна. ...Бүгдийг хамарсан түншлэл цорын ганц стратеги сэтгэлгээ... ” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Тайвань арлын удирдлагатай утсаар ярьсны дараа БНХАУ, АНУ хоорондын харилцаа эрс муудсан юм. Трамп эх газрын Хятадыг америкчуудын ажлын байрыг хулгайлдаг гэдгээс эхлээд бизнес өрсөлдөөнийг шударга бусаар явуулдаг хзэргээр буруутгасан. Эдгээр зэмлэлийн дотор Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд 45 хувийн татвар ногдуулна гэж амласан явдал Хятадын талыг ийнхүү хатуу мэдэгдэл хийхэд хүргэсэн бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан