Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын төмөр замын дэд бүтцийг сайжруулахад ОХУ анхаарна

ОХУ-ын төмөр замын “РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч Олег Белозёров, Монгол Улсын Зам тээврийн сайд Дангаагийн Ганбаттай Москва хотноо уулзаж монголын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх асуудлаар ярилцсан байна.

Энд хамгийн гол нь Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд монголын төмөр замыг хөгжүүлэх, хэтийн төлөв, өнөөгийн байдал зэргийг голчлон ярьжээ.

“Улаанбаатар төмөр замын дамжинэ өнгөрөх хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд “РЖД” нийгэмлэг бололцоотой бүхнийг хийх болно” гэж Олег Белозёров тэмдэглэжээ. Талууд эдийн засгийн энэ коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хятадын талын оролцоо бас чухлыг тэмдэглэсэн байна.  Уулзалтын төгсгөлд Олег Белозёров, Дангаагийн Ганбат нар УБТЗ нийгэмлэгийн хувьцаа эзэмшигчдйин хурлдын протокол, 2015 оны үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний үр дүн, Орос Монголын төсөвт төлсөн двидентийг хүлээн зөвшөөрсөн браимт бичигт гарын үсэг зуржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан