Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Налайхын нүүрсэнд метан хий бий юу


Н.БАТ


Улаанбаатар хотын II, III, IV дулааны цахилгаан станц жилд 5,1 сая тонн, гэр хорооллын 200-гаад мянган өрх 1,2 сая тонн орчим нүүрс түлдэг. Үүнээс үүдэж агаарт дунджаар 7,6 сая тонн хүлэмжийн хий ялгарч, РМ 2,5 жижиг тоосонцрын хэмжээ дэлхийн стандартаас 10 дахин өндөр байна гэсэн судалгаа ердөө хэд хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр бишгүй нэг гарсан. Өвөл болохоор л нийслэлийн агаарын бохирдлын талаар дээр дооргүй асуудал болгон ярьж эхэлдэг уламжлал сүүлийн жилүүдэд буй болсон билээ. Агаарын бохирдол гэдэг дан ганц Монгол Улсад тэр тусмаа Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудал биш. ДЭМБ-аас 103 орны 3000 хотод хийсэн судалгаагаар агаарын бохирдол хоёр дахин  нэмэгдсэн, үүнээс үүдэлтэйгээр жилд дэлхий дээр 4,3 сая хүн нас бардгийн 0,5 сая нь тав хүртэлх насны хүүхэд байдаг гэжээ.

Гэр хорооллын 200-гаад мянган өрх 1,2 сая тонн орчим нүүрс түлдэг.

II, III, IV дулааны цахилгаан станц жилд 5,1 сая тонн нүүрс түлдэг.
Ийм нүүрсний хэрэглээнээс үүдэн агаарт дунджаар 7,6 сая тонн хүлэмжийн хий ялгарч, РМ 2,5 жижиг тоосонцрын хэмжээ дэлхийн стандартаас 10 дахин өндөр байдаг


Англи улс 1950-аад онд утааны асуудлаа шийдэхийн тулд төрийн бодлого боловсруулж, 1956 онд Цэвэр агаарын хууль шинээр баталсан байна. Нүүрсний хэрэглээг эрс багасгаж, хийн түлш болон цахилгааны хэрэглээг дэмжсэнээр утаа болон хүхрийн давхар ислийн хэмжээг бууруулж, хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй хэмжээнд хүргэсэн гэдэг.

Харин өнөөдрийн байдлаар агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд толгой цохих болсон манай урд хөршийнхөн нүүрсээр ажилладаг 600-гаад цахилгаан станцынхаа үүдийг барьж, 2016 онд нүүрсний давхаргын метан хийн олборлолтыг 35 тэрбум шоо метрт хүргэж, 2050 он гэхэд 90 тэрбум шоо метр болгон нэмэгдүүлнэ хэмээн төлөвлөсөн байна.

Тэгвэл манай улсын хувьд утаа багатай гэж найдан зуух, түлш тараах төдийгээр утаатай тэмцэх ажлаа хэмжсээр суух уу. Эдийн засгийн хямралтай жилүүд учраас утаатай тэмцэхэд таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Дөрвө орчим тэрбумыг нь шөнийн цахилгааны хөнгөлөлтөнд зарцуулж, үлдсэн мөнгөөрөө утаагүй зуух, түлшээ зорилтот бүлэгт тараахад зарцуулна гэх үгийг салбарын сайдаас сонссон. Тэгвэл шинжлэх ухаанд хэдийг зарцуулах вэ. Эрдэмтэд утаатай тэмцэхийн тулд шинэ технологи, шинэ судалгаа хийхгүй хэрэг үү хэмээн асуумаар санагдав. Учир нь, өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болов. Энэ салбарын эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.  ШУТИС-ийн хүндэт доктор, зөвлөх инженер З.Төмөрбаатар гуайн тавьсан “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад Налайхын уурхайн байгалийн хийг ашиглах боломж” илтгэл нь өөрийн эрхгүй олны анхаарал татаж байв. Учир нь агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрсний хэрэглээг бууруулах ёстой гэж хүн бүр хэлдэг ч юугаар хэрхэн оруулах вэ гэдэг гаргалгааг мөнгөгүй гэдэг үгээр л таглачихдаг. Дэлхийн олон орон түлшний хэрэглээгээ хийгээр шийдэж буйг бид мэднэ. Гэхдээ манайд ийм боломж, нөөц бий бил үү гэдгийг тодорхой тавьсан нь хэд билээ. Санахнээ, нүүрснээс хий гаргах технологийн талаар манай яамд, томоохон компаниуд ярьж, төслөө дэвшүүлж байсан. Харин өөрсдөө хий олборлох тухай ярьсан билүү хэмээн өөрийн эрхгүй бодсон юм.

Тэгвэл З.Төмөрбаатар гуайн хэлснээр ердөө Улаанбаатар хотын нэг дүүрэг болсон Налайхын нүүрсний ордоос метан хий олборлох боломж бидэнд байгаа бололтой.1973 онд П.Мягмар “Вост НИИ”-ийн институтын мэргэжилтнүүдтэй хамтран “ Налайхын уурхайд метаны агуулгаар зэрэглэл тогтоох анхны судалгааг хийж, ордын хэмжээнд 5 метр куб/ тонн хүртэл метан агуулдаг нэгдүгээр зэргийн ордод хамаарна гэж тодорхойлсон байна. Харин 2010 онд Солонгосын “Когаз” компани 171 метр гүнтэй гурван цооног өрөмдсөн ч тодорхой үр дүнд хүрээгүй гэнэ. Учир нь, судалгааны ажил дутуу байсантай холбоотой гэж эрдэмтэд үзжээ. Тиймээс газарзүйн хувьд Улаанбаатар хотдоо багтах Налайхын нүүрсний орд газрын 300 метрээс доош гүнд нүүрсний давхаргын судалгаа хийх, түүнд агуулагдах метан хийн нөөцийг тогтоох улмаар олборлолт явуулах нь хотын хийн түлшний хэрэглээг хамгийн ойр зайд өртөг багатай хангах боломжийг бүрдүүлнэ гэж тэрээр үзсэн байгаа юм.

 
Монголд метан хийн судалгаа огт хийгдээгүй

Энэ талаар судалгааг хийсэн эрдэмтэн З.Төмөрбаатар гуайтай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
 
-Метан хийн нөөц тогтоох хайгуулын ажил Монгол Улсад огт хийгдээгүй юм байна гэж таны илтгэлээс ойлголоо. Эхлээд энэ талаар мэдээлэл өгөөч?
-Өнөөдөр манайхан Оросоос, Хятадаас хий оруулж ирж, ашиглаж байна. Импортоор авч байгаа энэ хий бол нефтийн дагавар бүтээгдэхүүн. Би Монголын хамгийн арвин баялаг болсон нүүрсэнд буй метан хийг ашиглах тухай санал дэвшүүлээд байгаа юм. Одоогоор манайд энэ талаар ямар ч судалгаа хийгдээгүй гэж хэлж болно. Нүүрсний орд бүхэн метан хийтэй биш. Эдийн засгийн ашгаа бодвол метан хийн агуулга өндөр байгаа газарт л олборлолт явуулах ёстой. 2009 онд бид судалгааны баг гаргаад Хархираа, Онгийн голын нүүрсний орд газарт судалгаа хийхэд тэнд 120 тэрбум тонн гэсэн урьдчилсан тооцоо гарч байсан юм. Зөвхөн энэ хоёр нүүрсний сав газар өгсөн үнэлгээгээр шүү дээ. Үүнийг баталгаажуулахын тулд өрөмдлөг хийж, нөөцийг нарийвчлан тогтоох ёстой. Ийм өрөмдлөг харамсалтай нь Монголд нэг ч хийгдээгүй. Тавантолгойн орд дээр Горгаз хоёр өрөм тавьсан боловч яг метан хийн судалгааных биш.

-Тэгэхээр метан хий байгаа гэдгийг мэддэг ч нөөцийг нь тогтоох талаар нэг ч оролдлого хийгээгүй байж, гаднаас авах тухай л яриад байдаг?
-Ямар ч оролдлого хийгээгүй гэсэн үг. Дэлхийн томоохон хотуудын туршлагаас харахад түлшний хэрэглээндээ эрчим хүч, хийн түлшийг ахиу хэрэглэж байж л агаарын бохирдлыг бууруулдаг юм. Гэтэл манайхан Улаанбаатар хотынх ердөө хаяанд нь Налайхын уурхай байхад одоо хүртэл нэг ч судалгаа хийгээгүй. Төрөөс анхаарал тавихгүй, эрдэм­тэн мэргэдийнхээ сана­­лыг сонсохгүй. Хэрвээ үнэ­хээр хүн ардынхаа эрүүл мэндийг бодож байгаа бол далайцтай шуурхай арга хэмжээ авч, метан хийн нөөцийг тогтоох, олборлох хэрэглээнд нэвтрүүлэх хэрэг­тэй. Би агаарын бохирдлын эсрэг төрөөс хийж байгаа өнөөдрийн ажлыг үгүйсгээгүй шүү. Мэдээж тодорхой үр дүнтэй л байгаа байх. Гэх­дээ бидний хүсч хүлээсэн хэм­­жээнд хүрэхгүй байна. Агаа­рын бохирдлоос үүдсэн өвчлөл улам нэмэгдэж бай­на. Дөнгөж төрж байгаа нярай өвчтэй байна. Яагаад ч гар хумхиад суух цаг биш. Далайцтай арга хэмжээ авах хэрэгтэй. Тийм учраас Налайхын уурхай руу төр анхаарах ёстой гэж би хэлээд байна.

-Хий гэхээр миний хувьд гадаадаас л авах ёстой юм байна гэж ойлгодог. Учир нь саяхан ОХУ, Хятадыг холбосон томоохон хийн хоолой тавих тухай хэлэлцээр батлагдсан. Манайхан энэ хоолойгоо Монголоор дайруулсан бол бид хямд хий авах боломж байлаа гээд л гасалсан?
-Ер нь, манайхан юм л бол гадагшаа хардаг. Улс төр, бизнесийн эрх ашиг байгааг үгүйсгэх арга алга. Гэтэл өөрт буй зүйлийг өөрсдөө олборлож чадахгүй, мэргэжилтнүүд нь хэлсээр байхад сонсоогүй мэт байдаг. Энэ буруу арга барилаасаа салах хэрэгтэй.

-Хэрвээ хайгуулын ажлыг эрчимжүүлээд нөө­цөө тогтоочихвол хэрэг­лээнд хэдэн жилийн дараа нэвтрүүлэх боломжтой гэж та үзэж байна?
-Одоо шууд хэлэх боломжгүй. Эхлээд хайгуул хийх, нөөц тогтоох гээд их ажил байна. Ерөөсөө хайгуул хийгдээгүй гэдгийг би дахин дахин хэлээд байгаа юм шүү.

-Та Налайхын уурхай дээр хайгуул, геологийн ажил хийхэд 200 орчим сая төгрөг шаардлагатай гэх шиг болсон?
-Энэ бол зөвхөн Налайхын геологи судалгааны ажилд л зарцуулах мөнгө. Үүнийгээ үндэслэж байж өрмөө тавина шүү дээ.

-Метан хийг олборлох, ашиг­лах тухай ярьж бай­на. Тэгвэл мэргэжлийн бо­лов­­сон хүчин хангалттай байгаа юу?
-За их цөөхөн дөө. Цаашдаа энэ чиглэлийн мэргэ­­жилтнийг  бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Гадаа­д­ын их дээд сургуульд сургамаар байна. Гадны мэргэш­сэн компаниудыг төрийн бодлогоор дэмжих оруулж ирж, өөрсдийн мэргэ­жилтнүүдийг дагалдуулж сур­гах хэрэгтэй. Төрийн цэгцтэй бодлого үгүйлэгдсээр байна.

-Та бол шууд метан хий олборлох тухай ярилаа. Өмнө нь нүүрснээс хий гаргах технологийн талаар л сонсч байснаас хий олборлох талаар төдийлэн сонсч байсангүй ээ?
-Хатуу биетийг хийн төлөвт шилжүүлнэ гэхээр ямар хэмжээний өртөг зардал орох вэ гэдэг нь хэн бүхэнд ойл­гомжтой. Метан гэдэг маань нүүрсний уурхайд байгаа зүйл. Өрөмдөөд соруулж авах тухай асуудал шүү дээ. Тэгэхээр өртөг зардал хамаагүй хямд. Гэхдээ нүүрсээ хийжүүлэх судалгааны ажлаа цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй.

-Бидний хувьд хам­гийн чухал зүйл бол Улаан­баатарын утааг багасгах. Налайхын судалгааны ажил маргаашаас эхэллээ гэхэд эхний үр дүнг хэзээ харж болно гэж төсөөлж байна вэ?
-Энэ бол олон хүчин зүйлээс хамаарна. Хамгийн чухал нь ус. Усны шахалт, ундарга зэргээс шалтгаална. Налайхын ажил эхэлчихвэл гурван жилийн дараа эхний үр дүнгээ харах байх.

-Дэлхий нийтээр нүүрс шатааж эрчим хүч үйлдвэрлэх технологиос татгалзаж байна. Харин манай улс дараа дараагийн цахилгаан станцын төслүүд нүүрс шатаах технологитой хэвээр. Мэдээж энэ нь нүүрсний асар их нөөцтэй ч холбоотой байх. Манай улс ер нь энэ технологиос татгалзах боломжтой гэж та харж байна уу?
-Бүрэн бололцоотой шүү дээ. Урт хугацааны программ хэрэгтэй. Маш том дэд бүтцийн асуудал яригдана. Гэхдээ нүүрсний шатаах технологиос татгалзах боломж бол бий. Нүүрсний хэрэглээгээ бууруулах нь Монголд чухал. Гэхдээ нүүрснээс бусад эх үүсвэрийн талаар судалгаа хийгээгүй болохоор ирээдүйд барих цахилгаан станцуудын төслийг нүүрс шатаах технологитой хийх нь аргагүй.

-Манай эрдэмтэд цаасан дээр л баахан бүтээл үйлдвэрлээд байдаг. Практикт нэвтэрч байгаа нь тун цөөн гэж хардаг?
-Мэдээж, практикт нэвтрүүлж байгаа юм зөндөө. Жишээлбэл, Хүрэлбаатарын “Монос” гээд  эмийн үйлдвэрт шинэ шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Гэхдээ л төрийн зүгээс шинжлэх ухаанд онцгой анхаарал хандуулж чадахгүй байгаа нь үнэн. Улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө төгрөг зарахгүй байна. Энэ бол эрдэмтдийн хүсэл эрмэлзлийг дэмжихгүй байна гэсэн үг. Цаашдаа үүнд манай төр засаг анхаарч ажиллах байх л даа.

0 Сэтгэгдэл
Хэцуудээ амны зоргоор ярих юм. Танай нэг нехер тог хэмнэдэг менхийн хеделгуур шиг юм хийсэн гээд ноднин ТВ уудээр баахан бурсан хаа байна хее
орон сууцанд орох бололцоо эрх зүйн орчин бүрдээгүй хангалтгүй байгаа юм чинь гэр байшиндаа галаа түлээд амьдрахаас яахав дээ дор хаяж 20 сая төгрөг хурааж байж урьдчилгаа 30 хувиа арай гэж бүрдүүлээд 10, 20 жил сард сая төгрөгөө зээлэндээ төлөөд явах чадалтай иргэд хир олон байгаа билээ дээ. ядаж урьдчилгаагаа 10-20 хувь болговол иргэдэд арай дөхөм болох байхв иймэрхүү тал дээр анхаарч болдоггүй юм байх даа уг нь энэ зэргийг мэдэхгүй баймааргүй юм тэгвэл гал түлэх айл нь багасах юм биш үү худлаа шоу хийгээд байх юм
Хамгийн их уншсан