Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад жуулчдыг дэмжинэ

Б.БАДРАЛ

Манай урд хөршийн жуулчид дэлхийн хамгийн үрэлгэн бөгөөд олон тоотой гэсэн тодорхойлолттой болоод нэлээд хэдэн жил болж байна. Улс болгон хятад жуулчдыг татахыг хүсч байгаа гэсэн үг. Жишээлбэл, Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын яамнаас Хятадын баян жуулчдад зориулан таван жилийн хугацаатай виз шууд өгч байхаар болсон байна. Визний багцыг авсан хятад жуулчид таван жилийн хугацаанд Өмнөд Солонгост хэдэн ч удаа ирсэн 30 хоног байх эрхтэй болно. Солонгосын Аялал жуулчлалын яамны хүмүүс таван жилийн визний багцыг Хятадын 300 мянга орчим жуулчин худалдан авна гэж тооцсон аж. Манай урд хөршөөс Өмнөд Солонгосыг зорих жуулчдын тоо гурван жилийн дараа 200 саяд хүрэх боломжтой.
Үүнээс өмнө Япон визний горимоо өөрчлөхөд 5,5 сая жуулчин хүлээн авсан бол Тайланд 7,93 сая хүн хүлээн авсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан