Б.СУВД
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Засгийн газрын тусгай хуралдаан дээр үг хэлж, Оросын зэр зэвсгийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тогтворжуулахыг холбогдох байгууллагуудад анхааруулсан байна. Тэрээр “Энэ онд Оросын зэвсгийн экспорт сайн байлаа. Энэ жилийн зэвсгийн захиалга 50 тэрбум ам.доллараас давж, ОХУ зэвсгийн экспортоор хоёрдугаарт бичигдлээ. Гэхдээ дэлхий нийт хүчирхийлэл, террорист заналхийлэлд улам их өртөж байна. Та бүхэн Сири, Ливи, Ирак, Афганистан зэрэг орнй нөхцөл байдлыг мэдэж байгаа. Тиймээс зэвсгийн экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай” гэжээ. Мөн тэрээр байлдааны нисэх онгоц, тийрэлтэт галт миномётын төхөөрөмж, хуягт тэрэг зэрэг дэвшилтэт зэвсэг нийлүүлэхэд бэлэн гэсэн юм.
АНУ-ын зэвсгийн экспортын хэмжээ 2016 оны санхүүгийн жилд 33.6 тэрбум долларт хүрч, хамгийн том зэвсэг экспортлогч орноор нэрлэгдсэн юм. Энэ нь “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаатай холбоотой аж.