Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тайванийн асуудлыг бүрэн танихыг Дональд Трампаас шаарджээ

Б.СУВД

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өнгөрсөн ням гарагт “Fox News” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Нэг Хятадын бодлогыг бүрэн ойлгож байна. Хятад худалдаа зэрэг бусад асуудлаар хэлэлцээр байгуулахад Америк яагаад нэг Хятадын бодлогод боогдоод байгааг ойлгохгүй байна” гэсэн юм. Үүний дараа барууны хэвлэлүүдэд Вашингтон “нэг Хятад” бодлогыг үргэлжлүүлэх, эсэхэд эргэлзэж байна хэмээн бичиж эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуань “Тайванийн асуудал их эмзэг гэдгийг бүрэн танихыг Хятадын тал АНУ-ын шинэ Засгийн газар болон удирдагчаас шаардаж байна” гэжээ. Тэрээр “Нэг Хятадын зарчим бол Хятад, Америкийн харилцааны хөгжлийн улс төрийн үндэс мөн. Энэхүү үндэс эвдэрч, харшлахад хүрвэл Хятад Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжил, хоёр орны чухал салбарын хамтын ажиллагааг ярихын аргагүй юм. Тайванийн асуудал их эмзэг гэдгийг ухааран таньж, нэг Хятадын бодлого, Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдэгдлийн зарчмыг үргэлжлэн баримталж, Тайваньтай холбоотой асуудлыг болгоомжтой зохицуулж, Хятад Америкийн харилцааны талд саад учруулж хохирохоос зайлсхийхийг Хятадын тал Америкийн шинэ Засгийн газар болон удирдагчаас шаардаж байна” гэжээ.

Үүний дараа АНУ-ын Засгийн газар Нэг Хятадын бодлогыг хатуу баримтлах болно хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест АНУ-ын Засгийн газар “Нэг Хятад”-ын бодлогыг хатуу баримтлах болно гэдгээ мэдэгдсэн. Тэрээр “Цагаан ордонд Ардчилсан нам, Бүгд найрамдах намын хэн нь суусан ч Нэг Хятадын бодлогыг цаашид үргэлжлүүлэн баримтлах болно” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан