Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Энэтхэгээс Монголд өгөх тэрбум долларын зээлийг Хятадын тал “хахууль” гэв

Б.СУВД

БНХАУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өнгөрсөн баасан гарагт Монголтой холбоотой нэгэн нийтлэл гарсан. Нийтлэлд Энэтхэгээс Монгол Улсад олгох нэг тэрбум ам.долларын тус­ламжийг “хахууль” хэмээн тодорхойлсон байв. Түүнчлэн Монгол Улс олон хүчин зүйлийн улмаас үүссэн санхүүгийн хүндрэлийг даван туулахын тулд Нью-Делигээс санхүүгийн тусламж, улс төрийн дэмжлэг хүссэн нь цаашид хоёр талын харилцааг улам хүндрүүлэх бөгөөд “улс төрийн бодлогогүй алхам” байх болно хэмээн бичсэн байв. Товчхондоо “Энэтхэгээс нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Далай ламыг Улаанбаатарт айлчлуулахын тулд “хахууль” маягаар Монголд олгохоор зөвшөөрсөн” гэжээ. Өөрөөр хэлбэл, Далай ламыг Монголд айлчилсан маргаанд Энэтхэгийг татан оролцуулж, Улаанбаатар Нью-Делигээс нэг тэрбум ам.долларын хөнгөлөлтэй зээл авахын тулд дээрхийн гэгээнтнийг хүлээн авахаар зөвшөөрсөн гэсэн байна. Тиймээс ч үүсээд буй нөхцөл байдалд дэмжлэг үзүүлэхийг Энэтхэгээс хүссэн гэжээ.

Тодруулбал, Энэтхэг улс өнгөрсөн долоо хоногт Нарендра Модигийн айлчлалын үеэр амласан нэг тэрбум ам.долларыг ойрын хугацаанд олгохоо мэдэгдсэн нь Хятад-Монголын харилцаа Далай ламын айлчлалын улмаас таагүй харилцаатай байгаа цаг үетэй давхацсан юм.

Түүнчлэн Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Г.Ганболд өнгөрсөн лхагва гарагт “India Today” сонинд өгсөн ярилцлагадаа “Хахир хатуу өвөл ирчихээд байгаа энэ үед Хятад улс бидний эсрэг хориг арга хэмжээ авсанд Энэтхэг улс өөрийн дуу хоолойгоо хүргэх нь чухал” гээд БНХАУ-ын энэ шийдвэрийг эсэргүүцэхийг Энэтхэгээс хүссэн албан захидлыг тус улсын Гадаад хэргийн яаманд хүргүүлснээ хэлсэн байв. Хэдий тухайн үед Энэтхэгийн зүгээс хариу ирүүлээгүй хэмээн тэрээр ярилцлагадаа хэлсэн байсан ч үүний дараа буюу баасан гарагт Энэтхэгийн зүгээс манай улсад амласан нэг тэрбум ам.долларын зээлээ шийдэж өгөхөөр болсон нь мөн л таагүй давхцал байж таарсан.
Энэтхэгийн хэвлэл БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Канаас энэ тухай тодруулахад тэрээр хариу өгөхөөс татгалзсан байна. Харин эдгээр явдлын дараа дээрх нийтлэл хэвлэгдсэн юм.

Нийтлэлд “Монгол Улс гуравдахь хөршөө хайж, хэлэлцээрээ идэвхжүүлж болно. Гэхдээ Монгол Улс геополитикийн тоглоомын эрсдэлээс сэрэмжлэх ёстой. Монгол Улсын олон улстай харилцах арга зам гэнэн гэмээр байна. Учир нь, олон улстай харилцахад аль аль талын ашиг сонирхолд харшлахааргүй байх ёстой. Харилцан хүндэтгэл, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засагт түлхэц өгөх зэрэг нь Монгол Улс-БНХАУ-ын харилцааны урьдчилсан нөхцөл гэдгийг мэдэх ёстой юм. Энэтхэгээс дэмжлэг хүсэх нь улс төрийн нөхцөл байдлыг улам хүндрүүлэх улс төрийн бодлогогүй алхам байх болно. Энэ нь хямралд нэрвэгдсэн Монгол Улсад сургамж болно гэж найдаж байна” гэжээ.

Үүнээс гадна нийтлэлд Хятад Непалтай холбогдож буй төмөр замын ач холбогдлыг онцолжээ. Шинэ төмөр зам нь Гуандун, Төвд, Балбыг холбосон ачаа тээврийн шинэ чиглэл юм. Гэвч өнгөрсөн баасан гарагт хувцас, хэрэгсэл, цахилгаан бараа, барилгын материал зэрэг 2.8 сая ам.долларын үнэ бүхий ачаа ачсан Хятадын ачааны вагон Хятад-Непалын хил дээр гацжээ. Хятадын зүгээс үүнийг Энэтхэг улс Хятад-Непалыг холбосон төмөр замын асуудалд “дарамт” үзүүлж байна хэмээн харж байгаа бололтой. Энэ талаар дээрх нийтлэлд “Хятад-Непал хоорондын төмөр зам дээр эсэргүүцэл үзүүлбэл Энэтхэг-Хятадын харилцаанд эцэс төгсгөлгүй гай тохионо” хэмээн бичжээ. Түүнчлэн “Энэ алхам нь Хятадын барааг зах зээлээс түлхэж болно гэсэн үг биш. Ер нь, Хятад Энэтхэг улс аль аль нь бусад улс оронтой хамтран ажиллахдаа хэт мэдрэмтгий байдлаасаа татгалзах хэрэгтэй” гэжээ. Мөн нийтлэлийн төгсгөл хэсэгт “Стратегийн сэжиг бүхий өөрийн улсын зарим хүн Хятад-Энэтхэгийн хамтын ажиллагааг зааварлахаар оролдож байна” гэсэн байна. 1959 онд Түвдэд Хятадын эсрэг бослого эхэлсний дараа 23 настай Далай лам эх орноосоо дүрвэн гарч, Энэтхэгт суурьшсан байдаг. Үүний дараа буюу 1962 оны аравдугаар сард хилийн хурцадмал бай­дал нэмэгдэж, хоёр хөрш Ги­ма­­лайн дайныг эхлүүлсэн билээ.

0 Сэтгэгдэл
hujaa nar tavan tolgoig ashiglay gej guigaad bga bizdee teriigee boliulchih igui bol hujaagiin buh uurhainuudiig haagaad nutag ruu hoogood yavuul tegeed yu gehiin hariyldaa
Zeel Abax amarxan .daxiad mash ix urund unuuzai .doloo xemjij neg ogtol .xujaagaas Zeel Abax xereggui..zee lee bustaagaad tulj thadaxgui Bol .ted thereg oruulna .gazar nutgaa aldana .
хятадуудад ямарч хамаагүй илжигнүүд даврах нээ
Хахууль байсан ч хятадуудад юуны хамаа.
Элбэгдоржийн ухваргүй үйлдлийн гай энэ дээ.Авилгын эцэг Энхбаяр,Багабанди,С.Баяр нар хамаагүй дээр.Одоо гайгүй тулхтай хүмүүс нь газрын наймаачин Энхболд,Энхтүвшин 2 л улс орноо авч явах үүрэг хүлээх чадвартай байх.
Энэтхэгээс авах 1000% зөв шүү!
Mongol uls haanaas heniig urih haanaas yamar zeel tuslamj avah talaaraa Hyataddaas viza avdag bolj bgaam bish uu Manaih chine tusgaar togtnoson buren erht uls biz deee Deedchuul suudlaaolohgui bgaagagaas ih gurnuud ingej eleg barij bgaam bna daa
ХЯТАДУУД АМЕРИК ШИГ ХОРИГ ТАВИАД ИХ ГҮРНИЙ ДЭЭРЭНГҮЙ ҮЗЭЛ ГАРГАЖ ЭХЭЛЖ БАЙГААН БАЙНАЛДАА, ӨӨРӨӨ ӨГӨХГҮЙ ӨРӨӨЛӨӨР ӨГҮҮЛЭХГҮЙ БИДНИЙГ БУЛАНД ШАХАЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА
Ene Hyataduud buur il tsagaanaar delhii dahind Mongoliig uursdiin haryanii uls gej zarladag bolson b,a.. ene bol turemgiilel shuu dee,, Manai erguu malan udirdagchid elbegdorjiin hiisen ajil ni 3 ulsiin uulzalt ene ter gej saltganaj baigaad Mongoliin tusgaar togtnoliig Hyatadad ugchihson b,a. 3 Ulsiin uulzaltiin uyeer Putinii helsen ug unen baijee. OXY Hyatadaad zuvshuurul avch baij Mongoltoi hariltsah bolchloo,, enend haramsan baina gej helj baihad Hyatadiin udirdagch Elbegee ruu nudee irmeed ineej suusan ni iim uchirtai baij,, Novsh yumaa,, Elbegeeg ogtsoruulna geed baigaa humuusiin zuv baij
Хаанаас ямар зээл авах өмхий хятадуудад юуны хамаа байна, ***** нарыг Монголоосоо хөөе ...
Хамгийн их уншсан