Энэтхэгийн мэс засалч Муффазал Лакдавалатай 500 кг жинтэй Египет бүсгүйн эгч нь анх холбогдож тусламж хүсчээ.
Эмчийн хэлснээр “бүсгүй танилаасаа хэт таргалалтын улмаас зовж зүдэрч буй хүмүүсийг мэс заслын аргаар өвчнөөс нь ангижруулах боломж байдаг. Энэ хагалгааг Энэтхэгт хийдэг” тухай сонсоод ийн холбогдсон байна. Харамсалтай нь, бүсгүйн гэр бүл ядуу учраас Кайр Мумбайн шууд нислэгийн тасалбар ч авах боломж байсангүй. Мөн виз авахын тулд багагүй саад бэрхшээл тулгарч байгаа тухай эмчдээ бичсэн байжээ.
Эмчилгээний виз авахын тулд 20 гаруй жил гэртээ хэвтсэн дүүгээ өөрийг нь дагуулж очихнаад захын шаардлагатай байгаа гэх зэргээр бичсэн байсныг эмч уншаад Энэтхэгийн Гадаад харилцааны сайдаас тусламж хүсчээ. Сайд “бид бүсгүйд боломжийнхоо хэрээр туслахыг хүсч байна. Удахгүй 500 кг жинтэй египет бүсгүйг Мумбайд авчирна” гэсэн хариу өгсөн аж. 36 настай ч 500 кг жинтэй болсон бүсгүй хэт таргалалтаас гадна зааны өвчин гэгч зарим эрхтэн хэт томрох ховор төрлийн өвчин туссан гэдэг оноштой. Тэрээр дунд сургуульд байхдаа л жин нь огцом нэмэгдсээр 11 наснаасаа хойш гэрээсээ ч гарч чадахаа больсон байна