Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хатуу самар-5” Брюс Уиллисыг золтой л диваажинд залчихсангүй


Холливудын од Брюс Унгарт “Хатуу самар 5” киноныхоо зураг авалтын үеэр золтой шатчихсангүй. Киноны гол дүр Жон Маклейн вертолетоор шатаж буй байшингийн дээрээс үсэрч орох ёстой байв. Энэ зураг авалтад зориулан фанераар таван давхар байшин барьжээ. Байшин хэний ч төсөөлснөөс маш хурдан шатаж дээгүүр нь нисч явсан вертолетыг бараг л татаад оруулчих дөхсөн гэнэ.  Галыг зогсоох удаашруулах ямар ч боломжгүй байсан учраас шууд л шатаж дуусахаас өмнө л шууд үсэрч орох хэрэгтэй болж. Яг гал руу ордог хэсгийг орлон тоглогч гүйцэтгэж, бага зэрэг түлэгдсэн байна. Брюс түүнээс үл ялиг л хол байсан бөгөөд зөвхөн өөрийгөө орлон тоглогчоо авраад зогсохгүй зураг авалтын тоног төхөөрөмжөө ч авсан байна. Энэ кинонд Жон Макклейн багагүй хугацааг Москвад өнгөрүүлэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан