Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
С.ГҮРРАГЧАА: Малчид Хятадад үйлдвэрлэсэн хямд тариагаар малаа тарьсаар байна
Т.ЖАНЦАН
Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал С.Гүррагчаатай мал аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
-Цөлжилт, бэлчээрийн доройтлын тухай сүүлийн үед их ярих боллоо. Завхан аймагт байдал ямар байна вэ?
-Монгол орны байгалийн унаган төрх алдагдаж цөлжилт нүүрлэснийг хэн бүхэн мэднэ. Үүнд нөлөөлж буй гол шалтгааны нэг нь малын тоо толгой хэт их өссөн явдал. Гэтэл малчид өнөөдөр малаа дэлхийн зах зээлд борлуулах ямар ч боломж алга. Жишээ нь, намар Ховд аймагт цэцэг өвчин гарсан. Тэгээд Завхан аймгийн 10 гаруй сумын малд тарилга, туулга хийсэн. Гэтэл манайхаас ямар ч улс малын мах авахгүй гэж байна. Иймэрхүү байдал нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлсөөр байгаа юм. Нэг ёсондоо малаа цөөлж борлуулах боломжгүй учраас л тоо толгой нь өсөхөд нөлөөлдөг.
-Орон нутагт мал эмнэлгийн үйлчилгээ ямар байна. Малчид ийм үйлчилгээнд мөнгө зарахыг хүсдэггүй гэсэн яриа бий?
-Монгол оронд мал эмнэлгийн үйлчилгээ асуудалтай. Мал эрүүл бол малын гаралтай бүх бүтээгдэхүүн эрүүл байна. Манай улсын малын эрүүл мэндийн тогтолцоог би л хувьдаа хүлээн зөвшөөрдөггүй. Урд нь мал эмнэлгийн салбар босоо тогтолцоотой байсан. Малын эмчийг хүн төрөлхтөний эмч гэсэн үг бий. Иймд төрийн бодлогоор малын эрүүл мэндийг хамгаалах ёстой гэж бодож байна. Намайг бага байхад хавдарт өвчин дуулддаггүй байлаа. Өнөөдөр өвдсөн л бол бараг хавдар гэдэг болсон. Энэ нь баталгаа нотолгоогүй хүнстэй л холбоотой. Малчид өөрсдөө л малдаа тарилга, туулга хийж байгаа. Учир нь малын эмч дуудах зардал, үйлчилгээний хөлс гээд чамгүй мөнгө зарна. Тэгэхээр Хятадад үйлдвэрлэсэн ивамек тарилгыг өөрсдөө хямдхан олж ирээд л малдаа тарьдаг. Ивамекийг мал таргалуулдаг тариа гээд л нэрлэчихсэн. Уг нь малын паразит устгадаг энэ тарилгыг 50 кг-д нэг гр тунгаар тарих ёстой.
Тэгээд ямар тарилга хэдий хугацаанд, ямар тунгаар хийх анхны мэдэгдэхүүн ч алга. Жишээ нь нэг төлөг өтлөө гэхэд нэг гр эхлээд хийнэ. Өт нь бүрэн үхэж устахгүй. Гэтэл хонины бэлчээрт таарсан хоёр нөхөр “манай нэг төлөг бас өтөөд. Хоёр грамм ивамек тарьчихсан чинь зүгээр болсон” гээд л ярина. Нөгөө нөхөр нь давхиж очоод нэг гр-ыг нэмж хийчихнэ. Ийм явдал хаа сайгүй. Уг нь 1-2 хүртлэх гр-ын хооронд олон хэмжигдэхүүн байгаа шүү дээ. Тарилга хийсэн малын мах, сүүг дор хаяж 14 хоногийн хугацаанд хэрэглэх ёсгүй. Доз нь хэтрүүлж тарьсан бол энэ хугацаа нь уртасна гэсэн үг. Гэтэл гэнэт ченжүүд ирэх эсвэл мөнгөний хэрэг болохоор өнөө малаа зарчихдаг. Ингээд Улаанбаатарт хүнсний захын лангуун дээр байгаа мах гарал үүслийн гэрчилгээгүй, баталгаагүй л байгаа шүү дээ. Өнөөдөр зөвхөн бэлчээр, мал борлуулах, мал эмнэлгийн асуудлыг тус тусад нь яриад ч нэмэргүй. Төрөөс нэгдсэн цогц бодлого хэрэгжүүлж байж мал аж ахуйн салбар Монгол Улсын эдийн засагт үр шимээ өгнө. Тухайлбал, бэлчээр нь доройтохгүй, мал нь эрүүл, малчид нь орлого сайтай болно.
-Малчдыг нэгдэж нийлээд хоршооны зохион байгуулалтад оруулж мал аж ахуйн салбарыг хөгжүүлнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бодлого тохирохгүй байна гэж үү?
-Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй улс. Хаа байгаа уулын мухарт мэдээлэл муутай байгаа малчид нэгдэж хоршоолж ажиллаж амьдрахад хэцүү. Тэгэхээр мал аж ахуйн салбарын бүтцийн талаар цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх учиртай. Тухайлбал, малын эрүүл мэнд, түүхий эд бэлтгэл, сургалт мэдээлэл гээд олон асуудлыг шийдэх шаардлага бий. Монгол Улс урд нь 1921 оноос хойш Ардын аж ахуйтан гэж мал аж ахуйн бодлого хэрэгжүүлээд амжилт олоогүй. Дараа нь хамтрал, коммун гээд бас л болоогүй. Ингээд 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн ялж байж мал аж ахуйн салбар стандартад орсон. Тэгээд хавар намарт тарилга, туулга хийдэг болсноор монгол мал эрүүлжсэн. Иймд жинхэнэ экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очдог байсан юм. Өнөөдөр мал аж ахуйн салбарт стандартгүй болсон тул гадаад орнууд манайхаас мах, малын гаралтай бүтээгдэхүүн авахгүй байна. Одоо бүр дотооддоо борлуулахад хүртэл хэцүү болж эхэллээ. Өнөөдөр хүн бүр аюулгүй хүнс хэрэглэхийг зорьдог болсон шүү дээ.
-Тэгэхээр таны ярианаас үзвэл мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тариф их өндөр үнэтэй байх нь ээ дээ?
-Мал эмнэлгийн үйлчилгээ авахад малчдын халааснаас чамгүй мөнгө гарах нь гарна. Гэхдээ тэнгэрт хадсан өндөр биш. Боломжийн үнэ тарифтай. Манайхан их сонин сэтгэлгээтэй хүмүүс. Хувийн өмчөө хэрхэх нь миний мэдэх асуудал гэдэг. Малаа тарьсан ч тариагүй ч зарж борлуулчихдаг юм гэсэн хандлагатай байдаг. Тэгэхээр хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх нь чухал. Миний бодлоор шинэ цагийн нэгдлийн загварыг хөдөө аж ахуйд нэвтрүүлэх шаардлага бий. Шимтэй ургамал бэлчээрлэн түүж идэж байгаа монгол малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн баячууд л идэх ёстой юм. Ингэж чадвал уул уурхай, эдийн засгийн хямрал ёстой цаашаа л гэнэ биз дээ. Өнөөдөр малчид малаа маллана, эмчилнэ бас тариа, ногоо тарьж байна. Ийм замбараагүй байж болохгүй. Аливаа зүйл стандарт норм, дүрэм журамтай байдаг. Тэр замбараагүй байдал нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх хэмжээнд хүрсэн гэж би боддог. Малын эрүүл мэнд гэдэг нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Хөдөө аж ахуйн салбарыг үндсээр нь өөрчилж цэгцтэй бодлого хэрэгжүүлэх цаг нь ирсэн. Гэхдээ би энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Зөвхөн мал аж ахуй ч биш. Манай улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын тогтолцоонд буруу гажуу зүйл их бий. Жишээлбэл, засаг төр дөрвөн жил тутамд солигддог. Шинэ Засаг даргад ажлаа тайлбарлаж дөнгөж ойлгуулаад байж байтал дараагийн сонгуулиар өөрчлөгдөөд л явдаг. Тэгээд бас л ажлаа ойлгуулах гэж тайлбарлах хэрэг гарна. Ингээд зорилтот ажил маань орхигдож тайлбарлагч болж хувираад байгаа юм.
-Таны ярианаас малын гаралтай бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийн хувьд асуудалтай юм байна. Гэтэл малчдад малаа цөөлөх бус өсгөх сонирхол их байдаг юм биш үү?
-Малаа цөөлөх нь бэлчээрийн доройтлоос хамгаалах арга мөн. Гэвч дахин хэлэхэд малчид малаа цөөлөх боломж алга. Манай дотоодын зах зээл жижигхэн. Яах аргагүй гадаад зах зээлд гаргаж байж л монголчууд малын тоогоо бэлчээрийг зохистой хэмжээнд барьж чадна. Үүний тулд мал нь эрүүл, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ тодорхой байх ёстой. Ийм бүтээгдэхүүнийг аль ч улс авах нь тодорхой. Түүнээс биш хувийн аж ахуйг малаа цөөл гэж мянга мянган удаа яриад ч амжилт олохгүй. Гэхдээ мал нь олшрох тусам зардал, ажил нь нэмэгддэг. Малчид маань өнөөдөр чанартай цөөн малнаас өндөр ашиг шим хүртэхийг эрмэлзэх болсон. Олон малтай малчид өглөө үүрээр босч өдөржин шогшуулдаг. Орой харуй бүрийгээр морио аргамжиж гэртээ ороод унтмар аядна. Гэтэл чоно нохой хотыг нь эргэж хонь мал нь үргэж тэр тоолонд гэрээс гарч орсоор олигтой ч унтаж амарч чадахгүй. Шөнө нойр муутай, өдөр нь хэдэн малынхаа хойноос хээрээ хоолтой хоолгүй давхиад өнгөрдөг. Тэгээд сохорсон, доголсон муу малаа өөрсдөө түүж иддэг. Ийм байхад малчид урт наслаж чадахгүй. Малчдын энэ байдлыг л төр хүлээн зөвшөөрч тэтэгвэрт гарах насыг нь 55 болгосон байх.
-Уг нь төрөөс хэрэгцээтэй вакцинуудыг сумын мал эмнэлгийн салбараар дамжуулж хямдралтай үнээр өгдөг тал байдаг гэсэн шүү дээ?
-Би нэг багийн хурал дээр сууж байлаа. Гэтэл сумын малын эмч нь үхэрт хийх вакцин ирсэн талаар мэдээлэл хийсэн. Жишээ нь, тэр багт 100 үхэр байхад 30 ширхэг вакцин очсон байгаа юм. Үнэндээ манайхан ингэж домнох төдий л байна. Энэ бол төрийн бодлого биш. Тэр вакциныг үхэрт хийх гэж л байгаа бол хангалттай хүрэлцээтэй олгох ёстой. Мал эмнэлгийг босоо тогтолцоотой болгож хариуцлагыг нь өндөржүүлж тарилга, туулгыг цаг тухайд нь хийдэг болгох шаардлага бий. Өөрсдөө тарилга, туулга хийдэг малчдын малын гаралтай бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ өгдөггүй байвал зүгээр. Өвчтэй, тарилга, туулга, вакцин хийлгээгүй малд гарал үүслийн гэрчилгээ олгосон бол тэр малын эмч хариуцлага хүлээдэг болох асуудлыг эхний ээлжинд шийдэх ёстой. Ингэж байж монголчууд эрүүл хүнс хэрэглэнэ. Мөн манай улс экспортоо нэмэгдүүлж малчид ч мөнгөтэй болох учиртай. Мал нь хувалз, шалзгүй болох тул арьс шир нь үнэд хүрнэ. Түүхий эд бэлтгэлийн стандарт гэж заагаад өгөх нь зүйтэй. Өнөөдөр малчид бог малын өлөнгөө нэхий, арьсанд нь боогоод хөлдөөдөг. Тэр нь арьсаа муутгах, урагдах нөхцөл болдог. Одоо нэг арьс боловсруулахад 10 мянган төгрөгийн зардал гардаг гэсэн. Гэтэл өлөнг нь боосон арьсны хоёр бөөр нь буюу ашигтай талбай нь муудаж илжирдэг. Ийм арьсны үнэ унахаас өөр яахав. Ингээд яриад байвал мал аж ахуйн салбарт хийх ажил, шийдэх асуудал асар их байгаа юм.
-Өнөөдөр малд тарьж байгаа вакцин, тарилгын чанар ямар байдаг вэ?
-Үүнийг би мэргэжлийн хүн биш учраас сайн мэдэхгүй. Гэхдээ хямд үнэтэй болохоор малчид хувиараа хятад тарилга авч хийдэг юм билээ. Түүнд тавих стандарт, шинжилгээ нь ямар ч байдаг юм бүү мэд.
-Завхан аймгийн хувьд бэлчээрийн доройтлын эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манай төрийн бус байгууллага Завхан аймгийн 22 суманд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа нь ойр малчин өрхүүдийг нэг зохион байгуулалтад оруулсан. Үүний үндсэн дээр бэлчээр ашиглах төлөвлөлт хийж өгдөг. Жишээ нь, наад зах нь худаг гаргах газраа тогтоож хамтран ашиглах болдог. Мөн аль газраа өнжөөх, хаанаас хадлан авах зэргийг нь төлөвлөгөөний дагуу шийдээд өгдөг болсон. Урд нь нэг нөхрийн дэмжиж байсан хүн ИТХ-д гарлаа, Засаг дарга боллоо гэж бодъё. Тэгээд дэмжигчийнхээ хаваржаанд худаг гаргадаг. Гэтэл хажууд нь иргэн Доржийн өвөлжөө бий. Ингээд чи би дээр тулсан хэрүүл маргаан дэгдэнэ. Эцэст нь тэр худгийг нь эвдээд сүүлдээ цемент цутгаж дараад хоёр тийшээ салдаг явдал их гардаг байсан. Өнөөдөр нэгдсэн төлөвлөлтөд ороод зохион байгуулагдаад ирэхээр энэ асуудал үгүй болсон. Хамгийн олон хэсгийн зохион байгуулалтад орсон нь Тосонцэнгэл сум. Говийн сумдын малчдын нүүдэл суудал нэг байдаг тул багаараа хэсгийн зохион байгуулалтад орсон.
-Тэгвэл та нарын энэ зохион байгуулалтыг малчид хэр хүлээн авч байна. Ямар үр дүн гарч байгаа вэ?
-Жалгаар нэг тарсан малчид өнөөдөр нэгдсэн зохион байгуулалтад орж мал сүрэг, нутаг ус бэлчээрээ хамгаалахаас өөр арга байхгүй. Зохион байгуулалтад орж буй нэг малчин өрх нэг удаа 35000 төгрөг төлж дундын сан үүсгэдэг. Тэгвэл 40 өрхтэй хэсэгт 1.4 сая төгрөгийн сан бүрдэнэ гэсэн үг. Малчид нүүдэл суух хийх, мөнгөний хэрэг гарсан үед дундын сангаас тодорхой хэмжээний хүүтэй зээлдэг юм. Ингэж явсаар Тосонцэнгэл сумын малчдын дундын сан өнөөдөр 80 гаруй сая төгрөгтэй болсон. Мөн Тэлмэн сумынх 70 сая төгрөгт хүрч, Хадгаламж зээлийн хоршоо болоод байна. Ингээд бид цаашид малчдын дундын санг Хадгаламж зээлийн хоршоо болгох бодлого баримталж байгаа. Хадгалгамж зээлийн хоршоодын холбоотой хамтарч ажиллахаар яриа тохироо одоогоор хийгээд байна. Учир нь, ТББ ашгийн бус байдаг. Малчдын ноос, ноолуур, арьс шир гээд түүхий эдийг нь борлуулаад ирэхээр Хадгаламж зээлийн хоршоо байгуулахаас өөр арга байхгүй юм. Өнөөдөр 18 сумын малчдын хоршоо “Эрдэнэт хивс” үйлдвэрт ноос, “Дархан нэхий” компанид арьс, ширээ өгч байгаа. Урд нь сарлагийн хөөвөр нэг кг нь 400-500 төгрөг байсан. Одоо сарлагийн хөөврөө самнаад борлуулахад 2014 онд нэг кг нь 14000 төгрөгт хүрсэн. Өнөөдөр эдийн засаг хямраад 8000 төгрөг болоод байгаа. Энэ бүгдээс харахад малчид нэгдэж нийлээд ажиллах нь олон талын ашигтай юм. Ингээд үр дүнг нь үзээд ирэхээр малчид их дуртай болсон.
-Малын эрүүл мэнд Үндэсний аюулгүй
байдалтай шууд холбоотой-

0 Сэтгэгдэл
зочин
Малчдыг хятадын тариагаар малаа тариулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй, энэ нь хортой спирт, хортой хүнсний бүтээгдэхүүнтэй яваандаа ижил үйлчилгээтэй болж малын удмын санд маш муугаар нөлөөлнө.
2016.12.10