Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ECPE болон IELTS, TOEFL-ийн шалгалтанд хэрхэн эссэ бичих вэ

Та бүхэнд мэргэжлийн Англи хэлний сертификат олгох ECPE болон IELTS, TOEFL-ийн шалгалтанд хэрхэн эссэ бичих, өндөр оноо авах талаар зөвлөгөөг хүргэж байна.
 
Эхлээд ECPE шалгалтанд өмнө нь ирж байсан бодит даалгавраас жишээ болгон хэд хэдийг явч үзье. Тэгснээр танд таарч болох өөр өөр төрлийн эссэний сэдвүүдийг харах боломжтой болох юм.
1994
Topic 1: In most families, there is one family member who doesn’t follow society’s rules and often embarrasses the rest of the family by doing or saying something unusual or funny. Describe one of your relatives who is like this. Include several examples of this person’s behavior.
Сэдэв 1:  Ихэнхи гэр бүлд нийгмийн хэв журмыг дагадаггүй байнга хэлж буй үг хийж буй үйлдлээрээ гэр бүлгийнхнийгээ ичгэвтэр байдалд оруулдаг нэг хүн байдаг. Гэр бүл хамаатан садан дундаасаа нэг ийм төрлийн хүнийг зан араншингийн жишээ оролцуулан дүрсэлнэ үү.    
Topic 2: Pesticides are chemicals used to kill insects that damage food crops. Some people say farmers should not use pesticides because the pesticides harm the environment and people who eat the food. Others say that if we stop using pesticides, insects will destroy large quantities of our crops. Do you think farmers should stop using pesticides? Explain the reasons for your opinion.
Сэдэв 2: Пестицид гэдэг нь газар тариалангийн хортон шавьж хорхойг устгадаг химийн бодис юм. Зарим хүмүүс  газар тариаланд пестицидийг хэрэглэх нь зохисгүй юм учир нь энэ нь тухайн газар нутаг болон тухайн газарт ургасан хүнсийг хэрэглэж байгаа хүмүүст хор хөнөөлтэй гэж үздэг бол бусад хүмүүс үүнийг ашиглахаа боливол их хэмжээний тариалангийн талбайгаа хорхой шавьжинд идүүлж дуусна хэмээн үздэг байна. Тариаланчид энэхүү  Пестицид -г дахин хэрэглэхгүй байх нь зөв  үү? Өөрийн санаагаа илэрхийлнэ үү.

 

1995
Topic 1: There is a saying, “Curiosity killed the cat,” meaning that when a person is overly curious (eager to learn, know, or investigate something or someone) it can lead to trouble. Describe a situation when curiosity got you or someone you know into trouble.
Сэдэв 1: “Сониуч зан муурыг алдаг” буюу хүн нэг зүйлээ хэт их сонирхвол  асуудал дагуулдаг гэж үг байдаг. Таныг эсвэл таны мэддэг хэн нэгнийг сониуч зан нь асуудалд оруулж байсан жишээг дурдана уу.

 

Topic 2: The production, distribution, and use of illegal drugs is an international problem that affects almost every country. What actions should be taken to reduce the production, distribution or use of illegal drugs around the world? Discuss.
Сэдэв 2: Бараг улс бүхэнд тулгамдаж буй олон улсын асуудал бол хууль бус хар тамхиний үйлдвэрлэл, тээвэрлэлт мөн хэрэглээ юм. Дэлхий дээрхи хууль бус хар тамхины  наймааг багасгахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ? Та өөрийн бодлоо хуваалцана уу?

 

1996
Topic 1: Everyone has different opinions about what makes someone a good parent. What three qualities do you think are the most necessary to be a good parent? Why are these qualities important? Discuss, giving examples.
Сэдэв 1: Сайн эцэг эх байхад юу нөлөөлдөг талаар хүн бүр өөр өөр бодолтой байдаг. Таны бодлоор сайн эцэг эх байхад хамгийн чухал бөгөөд шаардлагатай гурван чанар юу вэ?  Яагаад эдгээр чанар чухал болох талаар тайлбарлаж, жишээ татна уу?

 

Topic 2: Unemployment is a problem facing many countries today. Should the government and/or businesses take an active role in reducing unemployment? Discuss, providing reasons.
Сэдэв 2: Ажилгүйдэл маш олон улсад тулгамдаад байгаа нэг асуудал болоод байна. Ажилгүйдлийг бууруулахад засгийн газар болон бизнес эрхлэгчид идэвхтэй оролцох ёстой юу?  Тус тусдаа оролцох ёстой юу, хамтран оролцох ёстой юу? Яагаад гэдгийг тайлбарлаж, өөрийн үзэл бодлоо хуваалцана уу?

 

2002
Topic 1: Some psychologists believe that there is more to intelligence than what traditional intelligence tests measure (mathematical verbal ability). They say there are many kinds of intelligence and many ways to be smart. Besides mathematical and linguistic intelligence, in what other ways do you think people are smart? Be specific in your discussion and provide concrete examples.
Сэдэв 1: Зарим сэтгэл судлаачид бидний мэдэх уламжлалт аргаар (тооны болон хэл зүйн чадвараар) хэмжиж ирсэн оюуны чадамжаас гадна өөр олон оюуны чадамжууд байдаг гэдэгт итгэдэг. Тэд өөр олон төрлийн оюуны чадамжууд байхаас гадна оюуны чадамжаа сайжруулах олон арга замууд байдаг гэж үздэг. Таны бодлоор хүнд тооны болон хэлний чадваруудаас гадна оюуны ямар чадамжууд байж болох вэ?  Тодорхой дурьдан жишээгээр тайлбарлана уу?
 
Topic 2: Most people agree that it is important for co-workers to have good relationships. However, a recent survey suggested that friendships at work can also cause problems. In what ways can friendships at work be harmful. Discuss, giving specific examples.
Сэдэв 2:  Ихэнх хүмүүс нэг дор ажиллаж байгаа хүмүүс хоорондоо сайн харилцаатай байх нь чухал гэдэгтэй санал нийлдэг.  Гэвч сүүлийн үеийн судалгаагаар ажил дээрээ найз нөхрийн харилцаатай байх нь асуудал үүсгэдэг гэж үзсэн байна.  Ажил дээрхи нөхөрлөл ямар байдлаар асуудал үүсгэж, асуудал дагуулж болох вэ? Тодорхой жишээ гарган тайлбарлана уу.

 

2004
The United States government recently passed a law that would punish schools whose students do poorly on national exams. Some people think that schools should not take all the blame. In your opinion, what factors influence students’ performance? Discuss, giving specific examples to support your point of view.
АНУ-н засгийн газар саяхан сурагчид нь улсын шалгалтаа муу өгсөн сургуулиудыг шийтгэдэг байх хуулийг баталсан байна.  Зарим хүмүүс сургууль бүх бурууг үүрэх ёсгүй хэмээн үздэг. Таны бодлоор  сурагчдын үзүүлэлтэнд юу нөлөөлдөг вэ? Өөрийн харж буй өнцгөө дэмжсэн жишээ гарган тайлбарлана уу.

 

2010
Topic 1. Some people believe that body language shows more about people’s true feelings than spoken language. Body language includes people’s facial expressions, hand gestures, and posture. Do you believe we can tell more from body language than from what people say? Be specific and give concrete examples in your response.
Сэдэв 1. Зарим хүмүүс хүний жинхэнэ сэтгэл хөдлөл тухайн хүний хэлж ярьж буйгаар биш биеийн хэлээр илүү илэрдэг гэж үздэг. Биеийн хэлэнд хүний нүүрний хувирал, гар хурууны дохио зангаа, биеийн байрлал зэрэг багтдаг. Хүмүүс бид биеийн хэлээ ашиглан ярьж хэлэхээс ч илүү зүйлийг илэрхийлж болно гэдэгт та итгэдэг үү?  Жишээ татан тодорхой хариулт өгнө үү.  
Topic 2. Every generation of people is different from the previous one. What is one important way in which your generation is different from your parents’ generation? How will this difference affect your country or culture? Give specific details and reasons to support your viewpoint.
Сэдэв 2. Бүх үеийн хүмүүс өмнөх үеэсээ өөр байдаг. Таны үеийн хүмүүс таны эцэг эхийн үеийн хүмүүсээс юугаараа өөр, давуу талтай вэ? Энэ ялгаатай байдал нь танай улсын нийгэм, соёлд хэрхэн нөлөөлөх вэ? Өөрийн санаагаа дэмжсэн жишээ гарган тодорхой тайлбарлана уу.  

Дээрх жишээнүүдээс харахад эссэний сэдвийг дараах 2 төрөлд ангилж авч үзэж болохоор байна: тодорхойлж тайлбарласан мөн маргааныг шийдвэрлэсэн (баримт нотолгоо, үзэл бодлоо илэрхийлсэн). Өөрийн эх хэл дээрээ эссэ бичиж байсан туршлагатай зарим оюутнуудын хувьд тодорхойлж тайлбарласан эссэ бичих нь хялбар байж болох ч бидний туршлагаас харахад ихэнхи оюутны хувьд маргаан шийдвэрлэсэн эссэ бичих нь тэдэнд хялбар байдаг. Учир нь маргаан шийдвэрлэсэн эссэ бичихэд тогтсон хэв маягаар, тогтсон хэдэн хэллэгүүдийг ашиглан бичих боломжтой байдаг. Шалгалтанд тодорхойлж тайлбарласан эссэ ирэхгүй байх тохиолдол байдаг ч, маргаан шийдвэрлэх эссэ заавал ирдэг.

Тэгвэл маргаан шийдвэрлэх эссэг хэрхэн бичих дээр анхаарлаа хандуулцгаая:

Төлөвлөлт

Хугацаа бага, эссэ ахин шинээр боловсруулах боломжгүй үед бол төлөвлөлт нь цаг үрсэн хэрэг мэт боловч, яг үнэндээ үгүй юм. Тиймээс сэдвээ зөв, тодорхой ойлгосныхоо дараа та эссэндээ дурьдаж болох санаануудаа тэмдэглэх хэдэн минутыг өөртөө гаргаарай. Хэрвээ таньд түргэн хугацаанд  таваас зургаан санаа орж ирвэл тэдгээрээсээ эссэндээ дэлгэрүүлж бичих хоёр эсвэл гурван санаа аль нь байхыг шийдээрэй. Тухайн санаатай холбоотой үгүүд мэддэг бол тэр санаагаа сонго харин тодорхой жишээ авч тайлбарлах шаардлагатай бол тухайн санаанд тохирсон жишээнүүд байгаа санаагаа сонго.

Эссэний бүтцэд их өндөр ач холбогдол өгдөг учраас та толгойд эхэлж орж ирсэн санаагаа бичээд эхлэх юм бол оноо алдах магадлал их болно.  

Маргаан шийдвэрлэсэн эссэний томъёо

Маргаан шийдвэрлэсэн эссэ болгонд танилцуулах хэсэг болон үндсэн хэсэг байх хэрэгтэй.  Эссэгээ дүгнэлт хэсгээр төгсгөх хэрэгтэй байдаг ч заримдаа төгсгөлийн дүгнэлт хэсгээ бичиж амжаагүй байтал цаг харвасан сум шиг өнгөрч, цаг дуусчихдагийг шалгалт өгч буй хүмүүс  мэднэ.  Дүгнэлт хэсэг байхгүй байх нь тийм ч их асуудал биш байж болох ч эхлэл буюу танилцуулах хэсэг сайн биш байвал харин том асуудал болох юм.  

Удиртгал хэсэг

Удиртгал хэсгийг тухайн сэдвийн үндсэн хэсэг болох юмс үзэгдэл, чиг хандлага, маргаан, үзэл бодлыг тайлбарлан эссэгээ эхлүүлээрэй. Богино эссэнд бол магадгүй нэг юм уу хоёр өгүүлбэр байхад болно.   

In the past, it seemed obvious to many that the only reliable test of intelligence was one which assessed a person’s ability to reason, especially the ability to see patterns in words, numbers, and symbols. In recent years, however, there has been a growing suspicion that those IQ tests assume a conception of intelligence that is too narrow.
Өнгөрсөн хугацаанд хүний оюуны чадамжийг тухайн хүн үсэг, тоо, тэмдэгт зэрэгт байгаа хэв маяг, учир холбогдлыг олж харж чадаж байгаагаар нь үнэлж дүгнэдэг байсан бол сүүлийн жилүүдэд иймэрхүү IQ-н тестээр хүний оюуны чадамжийг шалгах нь хэтэрхий явцуу зүйл хэмээн бодох хүний тоо ихэссээр байна.

Удиртгал хэсгээ аль алинаар нь дор дурьдсаны дагуу төгсгөөрэй:

      1. Өөрийн батлахыг хүсч буй  үзэл бодлоо товч тодорхой тусга.  

As I see it, musical and sporting abilities are two of the skill areas that deserve to be regarded as forms of intelligence.
Миний харж байгаагаар, хөгжмийн болон спортын чадварууд бол оюуны чадварын төрөлд аль аль нь байх ёстой.

       2. Эссэндээ юуны талаар үргэлжлүүлэн бичихээ дурьдах.

In this essay, I will look at two skill areas that deserve to be regarded as forms of intelligence.
Энэхүү эссэндээ би оюуны чадварын төрөлд байх ёстой 2 чадварыг авч үзэх юм.  

      3. Хэлэлцэх гэж байгаа зүйлийнхээ 2 талыг дурьдах.   

Although the vast majority of farmers look upon pesticides as invaluable, some consumers and pressure groups have spoken out against them.
Хэдийгээр тариаланчдын дийлэнх нь хортон шавьж устгах бодисыг хэрэглэх нь зүй ёсны гэж үзэж байгаа ч хүнс хэрэглэгчдийн зүгээс үүний эсрэг байр суурьтай байна.   

      4. Хариулах гэж буй асуултаа бичих.

This raises the question of whether the benefits of pesticides outweigh their drawbacks.
Шавьж устгалын бодисын ашиг тус нь түүний үзүүлэх сөрөг нөлөөг зөвтгөж чадах болов уу гэсэн асуултыг үүсгэж байна.

Хэрвээ эссэний асуулт нь ялангуяа таны санал бодлыг асуусан бол ямар нэгэн баримт нотолгоо, тодорхой мэдээлэл өгөлгүйгээр хариулах гэж асуултаа удиртгал хэсгийн төгсгөлд товчхон дурьдвал илүү дээр байх болов уу.  (Гэхдээ танд хөдөлшгүй баттай санал байхгүй үед энэ нь заавал дурьдах ёстой гэсэн үг биш юм).

Хэрвээ та нягталж шалгахаасаа өмнө өөр өөр өнцгөөс авч үзэн эцсийн дүгнэлтээ гаргахыг хүсвэл дээр дурьдсан гурав болон дөрөв дүгээр аргуудаас хэрэглэвэл илүү дээр байх .   

Үндсэн хэсэг

Үндсэн хэсэгт тус бүр 1 санааг дэмжсэн/дэвшүүлсэн 2 параграф буюу догол мөр байх хэрэгтэй.

Эссэний даалгавраас хамаараад жишээ дурьдах хэрэгтэй болж магадгүй юм (дээр дурьдсан оюуны чадамжийн тухай асуулт шиг), мөн өөр өөр өнцгөөс харсан үзэл бодлоо хэлэлцэх, шалтгааныг тайлбарлах, санал дэвшүүлэх, мөн өөрийн үзэл бодлоо дэмжсэн шалтгаанууд дурьдах гэх мэт. Эдгээр дурьдсан зүйлсийг жишээ параграфаар дор харуулъя.

Жишээгээр тайлбарлах

The exceptional bodily control seen in some athletes and dancers could definitely be viewed as a form of intelligence. The ability of a ballerina, for instance, to maintain perfect balance and turn her movements into a work of art can only be developed with years of strenuous training. In a sense, ballet has its own language, and it seems reasonable to compare the skill of using this language with the skill of using the verbal language that has been traditionally tested when measuring a person’s IQ. Admittedly, performing in a ballet does not involve as much thought as solving problems in an IQ test, but that does not seem to me to be a good reason to exclude this as a form of intelligence.
Another area in which people can show how smart they are is music. …
Зарим бүжигчид болон тамирчдад ажиглагддаг биеэ, мах бодио удирдах, эзэмших онцгой ур чадварыг нэг төрлийн оюуны чадамж гэж үзэх нь зүйтэй юм.  Жишээ нь балетчин хүний чадвар бол төгс балансыг хадгалж, хөдөлгөөн бүрээ урлагын бүтээл болгохын тулд идэвхтэй хэдэн жилийн дасгал сургуулилт шаардана. Балет нь өөрийн гэсэн хэлтэй гэж үзвэл энэхүү хэлийг хэрэглэх чадварыг хүний IQ хэмжихэд уламжлал болгон ашигласаар ирсэн хэлний чадвартай эн тэнцүү авч үзэхэд болохгүй зүйлгүй мэт санагддаг. Үнэнийг хэлэхэд балет бүжиглэхэд IQ-ийн тест ажиллаж байгаа мэт их хэмжээний ухаан зарцуулахгүй ч түүнийг оюуны чадварыг хэмжих үзүүлэлтэд оруулж тооцохгүй байгаа нь тийм зөв санагддаггүй.  
Өөрсдийнхөө оюуны чадамжийг харуулах өөр нэг зүйл бол хөгжим юм…

Өөр өөр өнцгөөс харсан үзэл бодлоо хэлэлцэх

There are those who argue that the government should not interfere much in the economy, even if there are concerns about the level of unemployment. It is said that the rate of unemployment will fall naturally if there is economic growth, and the best way to guarantee economic growth is to allow the market to develop without government interference. Those with this point of view accept that the government has a responsibility, but they insist that it should not go beyond providing a minimal unemployment benefit to those who are temporarily out of work.
On the other hand, it is often argued that…
Хэдийгээр ажилгүйдэл газар авч байсан ч засгийн газар эдийн засгийн байдалд хөндлөнгөөс хэт оролцох ёсгүй хэмээн маргалдах хүмүүс байдаг. Эдийн засгийн байдал сайжирвал аяндаа ажилгүйдлийн түвшин буурдаг гэж хэлсэн байдаг ба эдийн засгийн тогтвортой байдлыг  хадгалахын тулд засгийн газрын оролцоогүйгээр зах зээлийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Энэ талаас нь хүмүүс засгийн газрын үүрэг хэмээн хүлээн зөвшөөрөх ч, энэ нь түр ажилгүй болсон хүмүүст тэтгэмж олгох ёсгүй хэмээн тэд шаарддаг.   
Өөрөөр хэлбэл, …хэмээн маргалддаг

Шалтгааныг тайлбарлах болон санал дэвшүүлэх

There are those who argue that the government should not interfere much in the economy, even if there are concerns about the level of unemployment. It is said that the rate of unemployment will fall naturally if there is economic growth, and the best way to guarantee economic growth is to allow the market to develop without government interference. Those with this point of view accept that the government has a responsibility, but they insist that it should not go beyond providing a minimal unemployment benefit to those who are temporarily out of work.
On the other hand, it is often argued that…
Хүүхдүүд сургуульдаа явах дургүй болдог шалтгаануудын нэг бол ядуурал юм. Сурагчид гэрийн даалгавраа тогтмол хийснээр ахиц  гаргадаг ч гэрийн даалгавраа хийх боломжтой чимээгүй тусдаа өрөө байдаггүй ам бүл олон ядуу гэр бүлийн хүүхэд гэрийн даалгавраа хийх боломж олддоггүй.  Цаашлаад, ядуу гэр бүлүүдийн эцэг эхчүүд боловсролын түвшин хэт доогуур байхаас гадна боловсролын талаар сөрөг санал бодолтой байдаг.  Ийм нөхцөл байдалд, тэд хүүхдэдээ хэрэгтэй дэмжлэг туслалцааг өгөх боломжгүй байдаг.
Энэ байдлыг арилгах шаардлагатай арга хэмжээ авахын тулд эхний хийх ёстой зүйл бол…

Өөрийн үзэл бодлоо дэмжсэн шалтгаанууд дурьдах

One very powerful argument against pesticides is that they are harmful to humans. Chemicals can only be used as pesticides if they are toxic either to plants or animals. These are poisons, and it is hardly surprising that chemicals that are poisonous to some forms of plant life, for instance, also have detrimental effects on human health. Eating rice that has been sprayed during storage and transport to prevent it being eaten by insects may not make us ill immediately, but by continually eating sprayed fruit and vegetables it is almost certain that we increase our risks of suffering from cancer.
Another reason for banning pesticides concerns the effect they have on the environment. ...
Шавьж устгах бодис нь хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй байгаа нь үүний эсрэг хүчтэй маргаан болж байна.  Хэрвээ энэ нь ургамал болон амьтанд хор нөлөөтэй бол химийн бодис нь шавьж устгалын зориулалтаар ашиглагдаж болно. Эдгээр хор нь амьд ургамал болон хүний эрүүл мэндэд хүртэл хор хохиролтой нь гайхмаар. Тээвэрлэж байх хугацаанд нь шавьж идэхээс сэргийлж цацлага цацсан будааг идсэнээр бид тэр дороо өвдөхгүй байж болох ч, цацлага цацуулсан жимс ногоог  үргэлжлүүлэн идсэнээр хорт хавдраар өвчлөх эрсдэлээ улам л нэмэгдүүлж байгаа хэрэг юм.
Шавьж устгах бодисыг эсэргүүцэх өөр нэгэн шалтгаан бол тэдгээрийн хүрээлэн буй орчиндоо нөлөөлөх….

Дүгнэлт хэсэг

Эцэст нь ямар санаа хэлэхийг хүссэн, гол санаагаа дахин тодотгоход эсвэл эссэндээ өмнө нь дэвшүүлсэн санаануудаа дүгнэж цэгнэхэд энэ хэсгийг зориулаарай. Тэгээд тэрхүү дэвшүүлсэн санаа нь ямар чухал болохийг эсвэл өөрчлөхөд ямар хэцүү эсвэл амархан  болохыг эсвэл  хэрвээ бид тэрхүү асуудлын талаар эс үйлдэл хийснээрээ ямар үр дагаварт хүрч болох талаар өөрийн сэтгэгдлээ нэмж оруулаарай.

In conclusion, for the sake of both the environment and human health drastic reductions in our use of pesticides must be made. Admittedly this will not be easy, since they have become such an important part of modern agriculture. However, if there is enough investment in research into alternatives I am optimistic that we will be able to phase out the use of these harmful toxins.
Эцэст нь хэлэхэд хүн болон байгалийн аюулгүй байдлын төлөө бид хэрэглэж байгаа шавьж устгах бодисын хэмжээгээ багасгах ёстой.  Үнэндээ энэ нь орчин үеийн хөдөө аж ахуйн нэг чухал хэсэг болсон учраас тийм ч амар байхгүй байх болно. Гэсэн хэдий ч олон төрлөөр судалгаа шинжилгээ хийх хангалттай хөрөнгө байвал эдгээр хорт бодисуудыг аажмаар үгүй болгож болно гэсэн бүрэн итгэлтэй байна.    

Өмнө нь дурьдсан зүйлээ дахин давтахаас сэргийлээрэй. Ялангуяа эссэний даалгавар ямар нэгэн зүйлийг тал бүрээс тайлбарлах үед энэ нь маш хэцүү байх болно.  (дээр дурьдсан авъяас чадварын талаарх шиг).

To sum up, it is clear that the ability to do the old-fashioned IQ tests is not the only form of intelligence. Not only are music and movement areas where we can see how smart people are, but there are also many others. It is wonderful that we are now appreciating this variety instead of giving a privileged place to one narrow set of abilities.
Дүгнэж хэлэхэд хуучны IQ тест өгөх нь цор ганц авъяас чадвар биш гэдэг нь тодорхой байна.   Зөвхөн хөдөлгөөнтэй, хөгжимтэй холбоотой болохоор л хүмүүс ухаантай авъяастэй гэж бодох биш, өөр зөндөө зүйлс байдаг.   Нэг хэвийн зүйлд  баригдсаны оронд энэ олон төрлийн зүйлээс сэтгэл ханамж авч байгаа нь гайхалтай.  

Албан эсвэл албан бус Англи хэл?

Академик эссэ бичих үед баримтлах хамгийн наад захын дүрэм бол албан бус хэмээн тооцогддог хэллэгүүдээс зайлсхийх юм. Жишээ нь , “get” -тэй хамт хэрэглэгддэг хэллэгүүд ихэвчлэн албан бус хэллэгт тооцогддог. Тиймээс “kids will get bad marks,”  гэж хэлэхийн оронд “children will receive a poor grade.” гэж хэлвэл хавь илүү байдаг. Энэ зөвлөгөөний нэг сайхан зүйл нь гэвэл  таны үзэж байгаа мэргэжлийн хичээлүүд дан албан хэл дээр байдаг юм. 

Гэсэн хэдий ч Мичиганы их сургуульд ирүүлсэн эссэнүүдээс албан бус хэв маягтай бичсэн эссэг үнэлэн эссэг хараад та гайхах болно.  

OK, so your son got a low score in his IQ tests. Don’t be discouraged since this does not mean he is not “intelligent”. It simply means they may not have tested his main intelligence. More and more reassuring news is coming from new research. These new studies indicate that there is more to intelligence than the traditional mathematical and linguistic intelligence.
За, тэгэхээр таны хүү IQ-н шалгалтандаа муу оноо авсан байна.  Энэ нь таны хүү ухаан муутай гэсэн үг биш болохоор та битгий сэтгэлээр унаарай.  Энэ нь магадгүй тэд түүний гол авъяас чадварыг шалгаагүй гэсэн үг.  Шинэ судалгаанаас илүү их урам зориг өгсөн мэдээ ирж байгаа.    Эдгээр шинэ судалгаанууд нь уламжлалт математик болон шинжлэх ухаанаас илүү  оюун ухааны чадвар байгааг харуулж байгаа юм.

Дээрх эссэг онцлохдоо “хүчтэй эхлэл” тавьсан байна гэж үзэж байгаа ч, хүн бүр санал нийлэхгүй байгаа. (нэмж хэлэхэд энэхүү эссэ үргэлжлэхдээ харилцан ярианы хэлбэрээ ашиглаагүй юм.) Манай зөвлөгөө бол та чадаж л байвал албан мөн боловсронгуй маягаар бичихийг зөвлөж байна.

Хийж болох болон болохгүй зүйлс

  • Эссэний сэдвээ сайтар ойлгосон гэдгээ баттай болгох.
  • Эссэний сэдвийн талаар ойлгомжгүй зүйл байвал асуу.
  • Дэвшүүлэх санаануудаа бодож олоод хамгийн шилдэг гэснийг нь сонгон хэлэлцэх дараалалд нь оруулахад хэдэн минутыг зарцуул.
  • Удиртгал хэсгээ сайн бичихийг хичээ. Энэ нь үнэлгээ өгч байгаа хүмүүст анхны сэтгэгдэл төрүүлдэг тул маш чухал хэсэг юм.
  • Тухайн сэдэв ямар нарийн төвөгтэй асуудал болохыг ойлгож байгаагаа харуулах. (өндөр үнэлгээ авахад энэ тактик тустай байх болно)
  • Эссэний үндсэн хэсэгт байх параграф болгон тодорхой ойлгомжтой санаа илэрхийлсэн байх
  • Өөрийн дэвшүүлсэн санааг учир шалтгаанаар нотлох, жишээ татах,  харьцуулалт хийх, асуудлыг сөргүүлж тавих, эсрэг үзэл санааг хүлээн зөвшөөрөх гэх мэтээр баяжуулж бичээрэй.
  • Таны хэмжээнд хангалттай сайн мэдлэг мэдээлэл аваагүй хүнд зориулж бичиж байна гэж төсөөлөөд гаргах гэсэн санаануудаа маш тодорхой бичих.  
  • Өргөн хүрээний үгийн баялаг ашиглах гэж хичээ. Санаанд хамгийн түрүүнд буудаг энгийн илэрхийллүүд хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн боломжтой бол ижил үгүүд давтан хэрэглэхгүй байх.   
  • Доор харуулсан шиг үгийг давтаж зэрэгцүүлж ашиглахаас зайлсхийх аргуудыг ол. “A major health hazard nowadays is pesticides. Pesticides are widely used in modern agriculture.”
  • “On the one hand,”- нөгөө талаас, “Secondly,”- Хоёрдугаарт,  “By contrast,”-харьцуулбал, “Furthermore,”-цаашилбал,  “Last but not least,” – эцэст нь гэхдээ ялгаагүй чухал зүйл бол,  “All in all,”- товчхондоо, ерөнхийдөө гэх мэт илэрхийллүүдийг тохирох хэсэгт нь ашиглан өгүүлбэрүүдээ холбож төгс утга гаргахыг хичээх хэрэгтэй
  • Өгүүлбэрүүдээ урт богино өөр өөр хэлбэрээр бич.  Хэрвээ өгүүлбэрүүд чинь бүгд урт эсвэл богино бол таны эссэ уншихад уйтгартай байх болно.   
  • Англи хэлний хичээл дээрээ сурсан зарим нэг мэргэжлийн түвшиний өгүүлбэрийн бүтцүүдийг хэрэглэ.   
  • “As I said above,”- би дээр хэлсэнчлэн гэх мэт хэлц үг бүү хэрэглэ. Энэ нь таныг эссэгээ төлөвлөөгүй, эсвэл маш муу төлөвлөж бичсэн байгааг илтгэнэ.   
  • Таны дэвшүүлж байгаа санааг хөндөөгүй хэт ерөнхий өгүүлбэр бүү бич.  ( “There are two sides to every coin.”-Зоосонд 2 тал байдаг. “Everything has its drawbacks.” -Бүх зүйл өөрийн гэсэн сул талтай. “Nothing is perfect.” -Төгс зүйл гэж үгүй. гэх мэт).
  • Таны эссэг уншихад хялбар байхаар ойлгомжтой гаргацтай бич.   Гаргацтай л байлгаж чадаж байвал ганц хоёр үг баллах нь тийм ч том асуудал биш.  
  • Цагаа анзаарч байгаад өөртөө алдаагаа шалгаж нягтлах нэг минутыг өөртөө  үлдээгээрэй. Ингэснээр та алдах байсан оноогоо сэргийлж чадна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан