Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойд Солонгосын бүсгүйчүүд өндөр өсгийт гишгэх болов

Хойд Солонгосын их удирдагч Ким Чен Ир нас барснаас хойш тус улсын загварын ертөнцөд багагүй “хувьсгал” гарч байгаа гэнэ. Шинэ удирдагч Ким Чон Ун нь өөрийн улсын үндсэн имижийг эвдэж, европын соёл нэвтрүүлэхийг хүлээн зөвшөөрч эхэлсэн байна.
Үүний ачаар Хойд Солонгосын даруулгатай бүсгүйчүүд өндөр өсгийт өмсч, ээмэг зүүн, өмд, платформоор гоёх болжээ. Өмнө нь та бидний харснаар хойд солонгосчууд нэгэн жигд хувцсаар гоёж, үйлдвэрийн ажилчид шиг л гудмаараа ижил хувцастай алхдаг байсан төдийгүй, гоёл чимэглэл зүүж гэрээсээ гарахыг ёс бус зүйл мэтээр үздэг байв. Гэхдээ өнөөг хүртэл тус улсад кока кола уухыг зөвшөөрөхгүй байгаа гэсэн шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан