Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинзо Абэ “Сувдан эрэг”-т амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн Японы анхны Ерөнхий сайд болно

Одоогоос 75 жилийн өмнө Японы дайралтад өртөн амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын сүүлчээр Америкийн тэнгисийн цэргийн хүчний “Pearl Harbor” буюу “Сувдан эрэг” баазад очихоор болжээ. Тэрээр энэ сарын 26-27-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээ хийх бөгөөд энэ үеэрээ Сувдан эрэг”-т амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээ мэдэгдсэн байна.

Ингэснээр тэрээр Японы Ерөнхий сайдын албан тушаал хашиж байх үедээ тус баазад очсон анхны хүн болох юм. Японы Ерөнхий сайдын энэхүү шийдвэрийг олон улсын шинжээчид АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трампын засаг захиргаанд тал зассан мэдэгдэл хэмээн үзэж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдох нь тодорхой болсны дараа түүнтэй уулзсан дэлхийн улс орнуудын хамгийн анхны удирдагч болсон бөгөөд энэ үеэр тэрээр Азид баримтлах АНУ-ын стратегийн талаар зөвлөсөн юм.

1941 оны арванхоёрдугаар сард “Pearl Harbor” бааз руу Японы арми довтолсноор Номхон далайд дайныг өдөөсөн юм. Дайны явцад АНУ-ын цэргүүд, олон мянган хүн амь үрэгдсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан