Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жолоочийн буруугаас 12 хүүхэд нас баржээ



ОХУ-ын Нефтеюганскийн Ханты Мансииска хотын ойролцоо 32 хүн тээвэрлэж байсан автобус осолдож, 12 хүн ослын газар нас барсан байна. Тюмень хотод болсон спортын тэмцээнээс буцаж явсан автобусанд 29 хүүхэд байсан бөгөөд 12-17 насны 9 хүүхэд нас барж, Ханты-Мансииска хотод өчигдөр бүх нийтийн гашуудал зарлаад байна. Хоёр хотын хооронд 1000-аад км-ын зайтай бөгөөд хүүхдүүдийг тээвэрлэж явсан автобусны жолоочийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн хоёр хөнгөн тэрэг, нэг ачааны машин мөргөлдсөн томоохон хэмжээний авто осол гарч, газар дээрээ 12 хүн амьсгал хурааж, 25 хүн яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдээд байна.  Эмнэлэгт хүргэгдсэн 18 хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа учраас ОХУ-ын Эрүүл мэндийн сайд өөрийн биеэр хүүхдийн болон мэс заслын тэргүүлэх зэрэглэлийн эмч нарын хамт тус хотод очоод байна. Цаг агаарын байдал муу байснаас үүдэн зам халтиргаа гулгаатай үед автобусны жолооч дур мэдэн замд гарсан гээд осол жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан хэмээн үзэж буй. Автобусны жолооч хоёр жилийн хугацаанд 7 удаа замын хөдөлгөөний зөрчил гаргасан аж. Тэрээр 1969 онд төрсөн, бүх төрлийн ангилалтай, 22 жил жолоо барьж байгаа гэжээ.

 Нас барсан хүмүүсийн гэр бүлд яаралтай сая рублийн тусламж үзүүлэхээр орон нутгийн захиргаа шийдвэрлэж, засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулжээ. Хүнд гэмтсэн хүүхдүүдийн гэр бүлд 500 мянга, хөнгөн гэмтсэн бол 300 мянган рублийн яаралтай тусламж үзүүлэхээр болоод байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нас барагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлээд шаардлагатай бүхий л арга хэмжээг яаралтай авахыг холбогдох сайд нарт даалгажээ.

Хэдийгээр гэмтсэн хүүхдүүдийг яаралтай эмнэлэгт хүргэж, шаардлагатай бүхий л эмчилгээг хийж байгаа боловч ихэнх нь дотуур бэртэл ихтэй, амь нас нь эрсдэлтэй нөхцөлд байгаа гэдгийг ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова хэлж байна. Тэрээр “тархины хүнд гэмтэл авсан, дотоод эрхтэн нь гэмтсэн мөн яс нь олон газраа хугарсан хүүхдүүд нэг биш байгаа юм. Москвагаас ирсэн эмч нар хүүхэд нэг бүр дээр нарийн шинжилгээ эмчилгээ хийж байгаа” хэмээн хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан