Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жүдочид бага дэлхийн аваргад гуравдугаар байр эзэллээ


“Хамтын хүч амжилт” уриатай Монголын жүдо бөхийн холбооныхон Токиогийн “Их дуулга” тэмцээнийг нэг алт, хоёр хүрэл медальтайгаар өндөрлүүлэв. Тус тэмцээнд 41 орны эрэгтэй 155, эмэгтэй 131, нийт 286 жүдоч зодоглосон юм. 2009 оноос Токиогийн “Их дуулга” нэртэйгээр жил бүрийн арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулагддаг болсон тус тэмцээнд эх орноо төлөөлж эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг шигшээд “Рио-2016” олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Жеон Бо Кеоныг ялж түрүүлэв. Энэхүү амжилт нь түүнд Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны жүдоч хэмээх алдрыг авчирсан юм.

Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон Д.Алтансүх хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөх Н.Исодаг торгуулиар, эмэгтэйчүүдийн 57-кг-д зодоглосон “Рио-2016” олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын бөхийг ялснаар хоёр хүрэл медалийг эх орондоо авчирч чадлаа. Ийнхүү манай улс багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан байна.  Харин тэмцээнийг зохион байгуулагч орон 10 алт, 9 мөнгө, 16 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол ОХУ нэг алт, гурван хүрэл медальтайгаар дэд байрт бичигдэв. Энэ тэмцээнд нийт 13 улс медаль хүртсэн бөгөөд манай улс түүхэндээ хамгийн олон медаль хүртсэнээр 2016 оныг амжилт арвинтай дуусгаж байгаа нь энэ. Дашрамд сонирхуулахад, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга тус тэмцээний -78 кг-ын жингийн медальтнуудад шагнал гардуулсан байна.

0 Сэтгэгдэл
ТАМЫН бодлого ЖEНКО гийн зөв байсныг цаг хугацаа харуулаа
Одоо ч яахав.Гадаадыхан ингэж хөөргөж байгаад л Олимп дээр аваад явчих юмдаа.
Хамгийн их уншсан