Японд шувууны ханиадын вирус тээгч 500 мянган шувууг устгасан тухай Киодо агентлаг мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Нигата мужийн Сэкикава тосгоны Зеэцү фермд Н5 вирус илэрсэн тухай мэдээ ирсэн бөгөөд ням гаригт үүний улмаас 230-310 мянга шувуу устгасан гэж. Гэвч Аомори мужид нугас халдвар авсан гэнэ. Ингээд тус хоёр мужид нийт 540 мянган шувууг устгах шаардлагатай болж. Одоогоор шувууны бүх фермэд халдваргүйжүүлэх ажиллагааг эрчимтэй хийж байгаа гэнэ. Харамсалтай нь, өнөөдөр Европ болон Азийн олон оронд Н5N8 вирусын халдвар өргөн тархсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр Унгар, Австри, Герман зэрэг оронд гэрийн тэжээвэр шувуу болон зэрлэг шувуунд энэ вирус илэрсэн бол Энэтхэг Израйльд тэжээвэр шувуунд, Польш, Швейцарь, Хорват, Голланд, Данид зэрлэг шувуунд илэрсэн байна.