Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирийн сөрөг хүчнийхэн Аль Кайдад найр тавьж эхлэв

Н.БАТ

Сирийн сөрөг хүчнийхэн Аль Кайда болон бусад террорист бүлэглэлтэй хамтран ажиллах бүхий л боломжийг судалж байгаа тухай “The Washington Post” мэдээллээ. Тэдний албаны эх сурвалжийн мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялснаар Сирийн сөрөг хүчинд америкийн зүгээс үзүүлэх дэмжлэг хэвээр үлдэх нь эргэлзээтэй болсон учраас террорист бүлэглэлүүдтэй ойр холбоо тогтоохыг илүүд үзэж эхэлсэн бололтой. Түүнээс гадна босогчид мэргэн буудагчдынхаа тоог нэмэх, партизаны дайны тактик руу шилжих зэргээр Засгийн газар болон Оросын эсрэг тэмцэнэ хэмээн мэдэгдэж буй гэнэ.

Сирийн Алеппо хотод болсон тулааны дараа тус улсын засаг захиргаанд эрс өөрчлөлт гарч Ерөнхийлөгч Башар Асадын цэргүүд Сирийн сөрөг хүчний мэдэлд байсан хоёр ч хотын нөлөөллийг бууруулж чадсан. Сирийн Засгийн газар тэднийг дэмжиж буй улс орнуудын тэмцэл Цагаан ордонд Трамп эзэн сууснаар бүүр ч бэхжих нь тодорхой гэж үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан