Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чеченьд архи худалдаалдаг бүх дэлгүүрийг хаалаа


“Кавказ” авто зам дээр согтуу жолоочийн гаргасан томоохон авто ослын дараагаар Чеченийн нутаг дэвсгэр дэх арих согтууруулах ундаа худалдаалдаг бүх дэлгүүр, үйлчилгээний газрууд архи худалдаалахаа өөрсдөө санаачилгаараа зогсоолоо гэж тус улсын парламентын тэргүүн Магомед Даудов мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Рамзан Кадыровын дэргэд ингэж хэлсэн спикер одоо Чеченьд архи, согтууруулах ундаа  худалдаалж байгаа нэг ч дэлгүүр байхгүй гэжээ.
Тэр бас ингэж хориглохоос өмнө тус улсын нутаг дэвсгэрт архи худалдаалдаг 20 дэлгүүр л ажиллаж байсан гэсэн байна.

Саяхан “Кавказ” зам дээр согтуу жолоочийн гаргасан ослын улмаас долоон хүн амь насаа алдсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан