Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ “Оросын нууц нөлөөлөл”-ийн эсрэг бүтэц байгуулах нь

“Оросын нууц нөлөөлөл”-ийн эсрэг ажиллах засгийн газрын тусгай бүтэц байгуулахаар АНУ-ын Конгресс хуулийн төсөл боловсруулаад байна. Энэ хэсгийг байгуулах заалтыг Тагнуулын байгууллагын 2017 оны төсөвт тусгаж оруулж ирснийг конгрессын 390 гишүүн дэмжиж 30 хүн л татгалзжээ.
Хуулийн төсөлд “Оросын зүгээс манай ард түмэн, засгийн газрын эсрэг нууцаар нөлөөлөх явдал улам идэвхжиж байна” гээд “Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах”, “агентуудыг санхүүжүүлэх  замаар” гэж тэмдэглсэн байна.
 
Хуулийн төслийг санаачлагчид энэ тусгай хэсэгт Үндэсний тагнуулын газрын Хуульзүй, сангийн, Эрчим хүчний сайдын болон Холбооны мөрдөх товчоо, Төрийн департаментын төлөөлөгчдийг оруулах нь зүйтэй гэсэн санал оруулжээ. 

Энэ хэсэг ажлаа жил бүр Конгрессын өмнө тайлагнаж байх юм байна. Үүнээс гадна шаардлагатай үед томоохон үйл ажиллагаа, өөрсдийн санаачилсан ажил алхмуудын талаар байнга илтгэж байх ёстой гэнэ.

Хуулийн төслөөр бол 2017 онд тагнуулын үйл ажиллагаанд 70 гаруй тэрбум долларын хөрөнгө зарцуулахаар тусгажээ. Хуулийн төслийг Сенат хэлэлцэж баталсан тохиолдолд Ерөнхийлөгч гарын үсэг зурж баталгаажуулах   юм.

Оросууд харин үүнийг "Барууныхан юунаас айж байна вэ" гэж бичиж байна

Америкийн хэвлэл мэдээлийн хэрэгслийн эх сурвалжийн мэдээллээр бол оросын хакерууд энэ оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АНУ-ын Ардчилсан намын серверт нэг биш удаа нэвтэрсэн гэж Холбооны мөрдөх товчоо үзэж байгаа юм байна. Ийм байдлаар Оросууд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд  нууцаар нөлөөлөхийг оролдсон гэж хэвлэлүүд бичиж байгаа юм.

Ийм л учраас америкийн түшмэлүүд, ялангуяа ерөнхийлөгч Барак Обама энэ байдлаас хэрхэн гарах вэ гэж байгаа ч Холбооны мөрдөх товчоо мөрдөн шалгаж байгаа гэж нэгч тохиолдлыг дурдаагүй байна. АНУ-ын засаг захиргаа оросыг ингэж буруутгасныхаа төлөө нэг ч удаа буруугаа хүлээгээгүй.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч энэ тухайд ямар нэгэн баталгаа, баримт бичиг байхгүй гээд АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшсэн Хиллари Клинтоны штабаас ч албан бичиг байхгүй, тэгээд ч Орост ийм сонирхол байхгүй гэсэн байна. Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ч Москваг буруутгаж байгаа нь “зүгээр л яриа” гэсэн юм.

Үүнтэй зэрэгцээд Европарламент оростой харилцаа холбоотой  хэвлэл мэдээллийн хэрэгслийг  хянаж байх тухай төслийн энэ сарын 23-нд өргөн барьсан.  Энд Европын орнууд дахь  улс төрийн сөрөг нам, байгууллагуудыг Москва дэмжиж, европын орнуудын өөр зуурын зөрчилтэй хүчин зүйлүүдийн ашиглаж дэвэргэж байна гэж тэмдэглэсэн байна.
Энд Европын холбоонд аюул учруулах хэвлэлүүд хэмээн Sputnik агентлаг, телевизийн RT суваг, "Русский мир" сан, Гадаад хэргийн яамны албан ёсны сайт, холбооны "Россотрудничество" агентлагуудыг нэрлэсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин харин RT болон  Sputnik-ийн сэтгүүлчдийг маш сайн ажиллаж барууны ертөнцийн анхаарлыг татан, тэдэнд ардчиллын тухай ойлгуулж байгаа хэмээн баяр хүргэсэн байна.

0 Сэтгэгдэл
Bitgii tenegt.
Манайд ч ялгаагүй оросын тагнуулын үйл ажиллагаа идэвхитэй явагдаж том том төслүүдийг зогсоогоод байгаа биз дээ.
Bitgii tenegt.
Хамгийн их уншсан