Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын Прогресс” хөлөг монголын нутагт унасан байж магадгүй


Оросын сансрын тээврийн “Прогресс МС-04” хөлөг тойрог замаас гарч хэдэн хэсэг болон унасаныг судлаачид Сибирийн зүүн өмнөд хэсэгт, магадгүй Монголын нутагт унасан байж магадгүй хэмээн эх сурвалж мэдээлснийг “Интерфакс” агентлаг дамжуулсан байна.

Зарим хэвлэл хөлгийг Тувагийн нутагт монголын хилийн ойролцоо унасан гэж байна.
Эх сурвалж “Хөлгийн зарим хэсэг Тувагийн нутагт, монголын хилийн ойролцоо унасан байж магадгүй” гэжээ.

“Прогресс МС-04” хөлгийг казахстаны Байконурын сансрын буудлаас хөөргөсний дараа  телеметрт нь гэмтэл гарч холбоо тасарсан юм байна.  
Хөлөгт Олон улсын сансрын станцад хүргэх түлш, нисэгчдэд зориулсан ус, агаар, хүнсний зүйл, хувцас, эм хэрэгсэл, шинжлэх ухааны тоног төхөөрөмж зэрэг 2,5 тонн ачаа ачсан байжээ.

Хамгийн сүүлд оросын “Прогресс” хөлөг 2015 оны дөрөвдүгээр сард алга болж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан