Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“РЖД” Хятад-Монгол-Орос гэсэн чингэлгийн тээвэр эхлүүллээ


Оросын төмөр замын РЖД нийгэмлэг хятадын Тянжины SWIFT Transport International Logistic Co., Ltd боомтоос Монголоор дамжуулан Оросын европын хэсэг хүрэх чингэлэгийн тээвэр эхлүүллээ. Арваннэгдүгээр сарын 30-нд өргөн хэрэглээний бараа, цахилгаан тоноглол, автомашины сэлбэг ачсан 57 вагон бүхий цуваа энэ замаар оросын Калуга мужийн Ворсино өртөөнд ирсэн байна.
Замын-Үүд, Наушка боомтоор дамжсан галт тэрэг энэ замыг 10 хоногт туулжээ.

Энэ төслийг Орос, Хятад, Монголын эдинй засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлэлцээрийн дагуу Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм гэж akm.ru сайт мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан