Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тусгай олимпын тамирчид 30 медальтай эх орондоо ирлээ


Монголын Тусгай Олимпийн хорооны /МТОХ/ тамирчид энэ оны 11 дүгээр сарын 24-29-ны өдрүүдэд Хонг Конгийн Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойд зориулсан Зүүн Азийн бүсийн тэмцээнд оролцоод ирлээ.
Энэ тэмцээнд манай тамирчид агаарын теннис, хөнгөн атлетик, боулинг, усан сэлэлт, ширээний теннисийн төрлөөр оролцож 13 алт, 11 мөнгө, зургаан хүрэл нийт 30 медаль хүртсэн байна.

 Дэлхий нийтэд албан ёсоор хүлээн зөвшөөргдсөн дөрвөн олимпийн нэг нь спортын уралдаан, тэмцээнээр дамжуулж Оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй орны гишүүнчлэлтэй Тусгай Олимп юм.

МТОХ нь хүмүүнлэгийн төлөө Төрийн бус байгууллага бөгөөд Олон улсын тусгай олимпод 2013 оны 4 сарын 1-ний өдөр албан ёсны гишүүнээр элсэж, 2014 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн ивээл дор үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.
Энэ удаагийн тэмцээнд оролцох тамирчдыг  Шангри-Ла зочид буудал, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Боулинг төв, Эм Си Эс Эстэйтс ХХК-ийн Белла виста спорт клуб, Монлайн спорт хувцасны үйлдвэр, Дорнийн Буухиа ХХК, Архангай, Өвөрхангай, болон Хөвсгөл аймгуудын ЗДТГ, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хороо, Хобби сургууль, зэрэг байгууллагууд ивээн тэтгэж дэмжлэг үзүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан