Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тусгай олимпын тамирчид 30 медальтай эх орондоо ирлээ

Хонконг улсын Тусгай олимпын хорооны 40 жилийн ойн хүрээнд зохиогдсон Зүүн Азийн бүсийн тэмцээнд манай тамирчид амжилттай оролцоод ирлээ. Өнгөрсөн сарын 24-29-нд үргэлжилсэн тэмцээнд БНХАУ, БНСУ, Тайвань, Макао, Хонконг, Монгол гэсэн зургаан орны 300 гаруй тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчид агаарын теннис, хөнгөн атлетик, боулинг, усанд сэлэлт, ширээний теннисний төрөлд оролцож 13 алт, 11 мөнгө, зургаан хүрэл, нийт 30 медальтайгаар эх орондоо иржээ. Өндөр амжилт гаргасан тамирчдыг өчигдөр УИХ-ын гишүүн асан С.Оюун, Монголын дауны холбооны захирал тэргүүтэй бусад албаны хүмүүс хүлээн авч, талархал илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан